Skip to main content

Эрхэм харилцагч танд болон таны өрхийн санхүүгийн хэрэгцээг дэмжих зорилгоор бид Австрали долларын барьцаагүй Хэрэглээний зээлийн үйлчилгээг санал болгож байна.

Энэхүү зээлийн үйлчилгээ нь таны өдөр тутмын санхүүгийн хэрэгцээг уян хатан нөхцөлөөр шийдвэрлэхэд туслах зорилготой юм.

Бид харилцагч бүртээ дараах давуу талуудыг санал болгодог:

  • Уян хатан эргэн төлөлтийн нөхцөл – Таны орлогын онцлогт тохируулан төлөлтийн хуваарь гаргах.
  • Төлбөрийн графикт төлөвлөгөө – Санхүүгээ хялбар төлөвлөхөд зориулж зээлийн эргэн төлөлтийн тодорхой график гаргаж өгөх.
  • Хугацаанаас өмнө төлбөл хүүний алдангигүй – Зээлийн үлдэгдлээ хугацаанаас өмнө төлж хаахад нэмэлт торгууль, алданги тооцохгүй.
  • Зээлийн хугацааг сунгах боломж – Хэрэв шаардлагатай бол зээлийн хугацааг нэг удаа сунгах уян хатан нөхцөлтэй.
Зээлийн нѳхцѳл Австрали Долларын зээл
Зээлийн дүн $3,000 – $15,000
Зээлийн хүү 4%
Зээлийн хугацаа 1-12 сар

ЗЭЭЛД ТАВИГДАХ ҮНДСЭН ШААРДЛАГА:

  • Зээл хүсэгч нь Австралийн улсад оршин суух хүчинтэй визтэй байх. Байнгын оршин суугч эсвэл Австралийн иргэн, түр оршин суух (оюутан) болон бусад ажиллах эрхтэй визатай байх.
  • Цалингийн болон бизнесийн тогтмол орлоготой байх. Сүүлийн 3 сарын хугацаанд тогтмол орлогын гүйлгээ хийгдэж байсан байх.
  • Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн түүхгүй байх.

ЗЭЭЛИЙН ҮЕ ШАТ

  1. Анхан шатны хүсэлт гаргах
    Манай вэбсайтаар орж зээлийн хүсэлтийн маягтыг бөглөнө. Таны хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 2-3 өдрийн дотор бид Зээлийн урьдчилсан судалгаа хийж тантай холбогдоно.
  2. Нэмэлт мэдээлэл шалгах
    Шаардлагатай тохиолдолд бид таны зээлийн судалгааг нарийвчлан хийхийн тулд имэйлээр нэмэлт материал хүсэх эсвэл богино онлайн уулзалт товлох санал илгээнэ.
  3. Зээлийн шийдвэр ба олголт
    Таны санхүүгийн мэдээлэл манай зээлийн шалгуурыг хангаж байвал, шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлсний дараа зээлийн гэрээ байгуулагдаж, зээл олголт хийгдэнэ.

Жич: Хамтран зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээлдэгчтэй адил эрх үүрэгтэй.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛУУД:

  • Зээл хүсэгч болон хамтран зээлдэгчийн Австралийн визний хуулбар
  • Паспортын хуулбар
  • Австралийн жолооны үнэмлэх болон Photo ID
  • Монгол Иргэний үнэмлэх болон Жолооны үнэмлэх
  • СоЕ (хэрвээ оюутан бол)
  • Сүүлийн 4-6 Invoice эсвэл Рayslips
  • Байрны түрээсийн гэрээ эсвэл гэрээний сунгалт
  • Бизнесийн орлоготой бол сүүлийн 1 жилийн татварын тайлан,
  • ABN/ACN/ASIC бүртгэл
  • Гэрлэлтийн баталгаа
  • Шаардлагатай тохиолдолд бусад нэмэлт баримтууд.

Таны яаралтай болон богино хугацааны санхүүгийн хэрэгцээг түргэн шуурхай
шийдвэрлэх зорилгоор бид шинэ "Шуурхай зээл"-ийн үйлчилгээг нэвтрүүллээ.

Энэхүү үйлчилгээ нь таны цаг хугацааг хэмнэн, хэрэгцээндээ нийцсэн уян хатан шийдлийг дараах давуу талуудаар дамжуулан хүргэнэ.

  • Зээлийг хурдан хугацаанд шийдвэрлүүлэх боломж (Ажлын 1-2 хоногт).
  • Уян хатан төлбөрийн нөхцөл
  • Хугацаанаас өмнө төлбөл хүүний алдангигүй – Зээлийн үлдэгдлээ хугацаанаас өмнө төлж хаахад нэмэлт торгууль, алданги тооцохгүй.
  • Хугацаанаас өмнө зээлээ бүрэн төлсөн тохиолдолд дахин зээл авах уян хатан нөхцөл
Зээлийн нѳхцѳл Долларын зээл
Зээлийн дүн $1,000 – $3,000
Зээлийн хүү 4%
Зээлийн хугацаа 1-3 сар

ЗЭЭЛД ТАВИГДАХ ҮНДСЭН ШААРДЛАГА:

  • Зээл хүсэгч нь Австралийн улсад оршин суух хүчинтэй визтэй байна.
  • Байнгын оршин суугч, Австралийн иргэн, эсвэл түр оршин суух эрхтэй (Student/Work/Partner visa гэх мэт).
  • Цалингийн болон бизнесийн тогтмол орлоготой байх.
  • Сүүлийн 1 сар болон түүнээс дээш хугацаанд банкны дансанд орлого орж ирсэн байх.
  • Өмнө нь авсан зээлийн түүхтэй бол найдвартай, хугацаандаа төлж байсан байх.
  • Манай харилцагч байх (Арилжаа болон Хэрэглээний зээл)

ЗЭЭЛИЙН ҮЕ ШАТ

  1. Анхан шатны хүсэлт гаргах. Манай вэбсайтаар орж зээлийн хүсэлтийн маягтыг бөглөнө. Таны хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 2-3 өдрийн дотор бид Зээлийн урьдчилсан судалгаа хийж тантай холбогдоно.
  2. Нэмэлт мэдээлэл шалгах. Шаардлагатай тохиолдолд бид таны зээлийн судалгааг нарийвчлан хийхийн тулд имэйлээр нэмэлт материал хүсэх эсвэл богино онлайн уулзалт товлох санал илгээнэ.
  3. Зээлийн шийдвэр ба олголт. Таны санхүүгийн мэдээлэл манай зээлийн шалгуурыг хангаж байвал, шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлсний дараа зээлийн гэрээ байгуулагдаж, зээл олголт хийгдэнэ.

Жич: Хамтран зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээлдэгчтэй адил эрх үүрэгтэй. 

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛУУД:

  • Зээл хүсэгч болон хамтран зээлдэгчийн Австралийн визний хуулбар
  • Паспортын хуулбар
  • Австралийн жолооны үнэмлэх болон Photo ID
  • Монгол Иргэний үнэмлэх болон Жолооны үнэмлэх
  • СоЕ (хэрвээ оюутан бол)
  • Сүүлийн 4-6 Invoice эсвэл Рayslips
  • Байрны түрээсийн гэрээ эсвэл гэрээний сунгалт
  • Гэрлэлтийн баталгаа
  • Шаардлагатай тохиолдолд бусад нэмэлт баримтууд.

Таны мөрөөдлийн автомашиныг илүү хялбараар, итгэлтэй нөхцөлөөр худалдан авахад тань туслах зээлийн үйлчилгээ.

YOUR FIN SERVICES нь шинэ болон хуучин автомашин худалдан авахад зориулагдсан уян хатан, ил тод, тодорхой нөхцөлтэй автомашины зээлийг санал болгож байна. Бид таны орлого, зээлжих чадварт нийцүүлэн хамгийн тохиромжтой санхүүгийн шийдлийг гаргаж өгнө.

МАНАЙ АВТОМАШИНЫ ЗЭЭЛИЙН ДАВУУ ТАЛУУД

  • Шуурхай шийдвэр — Зээлийн хариуг 2–3 ажлын өдрийн дотор гаргана.
  • Уян хатан нөхцөл — 3–24 сарын хугацаатай, тохиролцох урьдчилгаатай.
  • Тодорхой хүү — Сарын хүү 3.5%, таны нөхцөлд тулгуурлан тооцогдоно.
  • Төлбөрийн уян хатан хуваарь — Цалин болон орлоготой уялдуулан төлөх боломжтой.
  • Хугацаанаас өмнө төлөхөд хүүгийн алданги тооцохгүй.
  • Элдэв шимтгэл, нууц төлбөргүй — Бүх нөхцөл ил тод, ойлгомжтой.
  • Даатгал ба аюулгүй байдал — Автомашины бүрэн даатгал зээлийн хугацаанд хүчинтэй байна.

ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ:

Зээлийн нѳхцѳл Шинэ автомашин Хуучин автомашин
Зээлийн онцлог: Одометрийн заалт 5,000 км-ээс доош

Үйлдвэрлэгдсэн оноос хойш 1 жилээс доош хугацаанд ашиглагдсан

Зах зээлийн үнээс хэтрээгүй үнэлгээтэй

Автомашин худалдаалах сайт болон сошиал платформд зар байршуулсан байх

Урьдчилгаа: 30% – 60% 20% – 50%
Зээлийн хүү: 3.5% 3.5%
Зээлийн хугацаа: 3 – 24 сар 3 – 24 сар
Автомашины борлуулагч: Албан ёсны борлуулагч, худалдаалах эрхтэй дилерүүд Албан ёсны дилер болон хувь хүн

 

ТАВИГДАХ ҮНДСЭН ШААРДЛАГА:

  • Тогтмол цалинтай эсвэл бизнесийн орлоготой байх
  • Сүүлийн 3–6 сарын орлогын гүйлгээ тогтмол хийгдэж байх
  • Зээлийн хугацаа хэтэрсэн болон чанаргүй түүхгүй байх
  • Бизнесийн орлоготой бол сүүлийн 12 сарын татварын тайлан, ABN/ACN/ASIC бүртгэлтэй байх
  • Австралийн иргэн, байнгын оршин суугч эсвэл хүчинтэй визтэй байх

Харилцагч өөрт болон бусдад учруулах эрсдэлийг бууруулах зорилгоор тээврийн хэрэгсэлийг ѳѳрийн нэр дээр шилжүүлэхдээ уг автомашиныг иж бүрэн даатгалд хамруулах нөхцөлийг зөвшөөрсөний үндсэн дээр автомашины зээлд хамрагдах боломжтой. 

ЗЭЭЛИЙН ҮЙЛ ЯВЦ

  1. Хүсэлт илгээх – Манай вэбсайтаар эсвэл салбар дээр зээлийн хүсэлтээ илгээнэ. Урьдчилсан үнэлгээг 1 ажлын өдрийн дотор гаргана.
  2. Баталгаажуулалт – Орлого болон автомашины мэдээллийг нягтлан шалгаж, шаардлагатай тохиолдолд нэмэлт материал хүсэж болно.
  3. Гэрээ ба олголт – Зээлийн гэрээ баталгаажсаны дараа дилер эсвэл автомашин нийлүүлэгч рүү, эсвэл таны данс руу шууд шилжүүлж зээлийг олгоно.

Жич: Хамтран зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээлдэгчтэй адил эрх, үүрэгтэй.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  • Паспорт ба жолооны үнэмлэх / Photo ID
  • Австралийн виз эсвэл оршин суух эрхийн баримт
  • Сүүлийн 4–6 сарын орлогын баримт (Payslip эсвэл Invoice)
  • Түрээсийн гэрээ (хамаарах тохиолдолд)
  • Бизнесийн орлоготой бол: татварын тайлан (сүүлийн 1 жил),
  • ABN/ACN/ASIC бүртгэл
  • Автомашины баримт бичиг (дилерийн нэхэмжлэх, гэрээ, эсвэл онлайн зарын линк)
  • Автомашины бүрэн даатгалын гэрчилгээ

Сүүлд нэмэгдсэн машинууд

Автомашин

BMW Test

Car Test BMW
Бүх машинууд харах

Монгол, Австралийн хооронд Австрали доллар болон Монгол төгрөгийн гүйлгээг зах зээлийн ханшаар, шимтгэлгүй, шуурхай, найдвартай хүргэх үйлчилгээ.

YOUR FIN SERVICES нь таны болон танай байгууллагын төлбөр тооцоог Монгол болон Австралийн аль ч газарт — шуурхай, хялбар, итгэлтэйгээр хүргэсээр байна.

МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДАВУУ ТАЛУУД

  • Зах зээлийн ханш — AUD/MNT ханшийг олон улсын болон дотоодын зах зээлийн ханштай уялдуулан өдөр бүр шинэчилдэг.
  • Шимтгэлгүй үйлчилгээ — Гүйлгээ бүрийг ил тод, ямар ч төлбөргүйгээр хийнэ.
  • Хурдан дамжуулалт — Монгол болон Австралид дунджаар 3–5 минутын дотор хүлээн авна.
  • Аюулгүй байдал — Лицензтэй банк болон итгэмжлэгдсэн технологийн системийг ашиглан таны мэдээллийг найдвартай хамгаална.
  • Ханшийн савалгаатай үед ханшаа хадгалах боломж — Та ханш тохирсон тохиолдолд тухайн ханшийг 24 цагийн хугацаанд хадгалах боломжтой.
  • AUD гүйлгээ pending болсон үед ашигтай ханшаар гүйлгээ хийх боломж — Систем нь гүйлгээ хийгдсэн үе болон хүлээн авсан үеийн хамгийн ашигтай ханшийг автоматаар санал болгож, таны алдагдлыг багасгана.
  • Автомат чат болон ажилтантай холбогдон гүйлгээ хийх боломж — Та хүссэн үедээ автомат чатботоос эсвэл ажилтнаас шууд туслалцаа авах боломжтой.
  • Олон сувгаар холбогдох — Манай үйлчилгээг вэб, Facebook, Instagram, WhatsApp-аар дамжуулан хялбар ашиглах боломжтой.

МАНАЙ ЗОРИЛГО

Бид Монгол–Австралийн иргэд, гэр бүл, бизнес эрхлэгчдэд шуурхай, найдвартай, сэтгэл ханамжтай үйлчилгээг хүргэхийн тулд өдөр бүр ханшийн мэдээллээ шинэчилж, хамгийн ашигтай нөхцөлийг санал болгож байна.

Мөн манай харилцагчид гадаад гүйлгээнээс гадна зээл, төлбөрийн шийдэл болон бусад санхүүгийн бүтээгдэхүүнийг нэг дор авах боломжтой.

Зээлийн хүсэлт илгээх

Та дараах линкээр зээлийн хүсэлтээ илгээгээрэй.

Зээлийн хүсэлт