Skip to main content

Finance solutions tailored for you.

Австрали Монголын хооронд таны төлбөр тооцоог шуурхай, шимтгэлгүй, зах зээлийн ханшаар өдөр бүр хүргэхээс гадна танд зориулсан санхүүгийн бусад үйлчилгээг санал болгож байна.

Өдөр тутмын мэдээ
“Wall Street”-ийн шинжээчид “Tesla” компанийн III улирлын нийлүүлэлт болон борлуулалтын төсөөллөө нэмэгдүүллээАзийн хөгжлийн банк Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төлөвийг өмнөхөөс ахиулж 5.5 хувь болгосноос гадна 2025 онд 6 хувиар өсөх тооцооллыг танилцууллааСэргээгдэх эрчим хүчний хэрэглээг 2030 он гэхэд гурав дахин нэмэгдүүлэх зорилтод хүрэхэд жил бүр 1 их наяд ам.долларын хөрөнгө оруулах шаардлагатайШвейцарт байршилтай Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс жил бүр гаргадаг тус тайлангийн 2024 оны эрэмбэд Монгол Улс мөн л сүүл мушгиж, 67 орноос 67 дугаарт бичигджээ11.4 тэрбум ам.доллароор хэмжигдэж буй ногоон уул уурхайн зах зээлийн үнэлгээ 2029 он гэхэд 16.9 тэрбум ам.долларт хүрэхээр байгааг “BCC Research”-ийн судалгаа харууллааСүүлийн саруудад бараг 25 их наяд ам.долларын зах зээлийн үнэлгээгээ алдаад байгаа Европын тансаг зэрэглэлийн компаниудад БНХАУ-ын эдийн засгийн удаашрал улам их нөлөө үзүүлэх төлөвтэй байна
Танд зориулсан үйлчилгээ

Бид шуурхай, найдвартай, уян хатан үйлчилгээг санал болгодог.

Хэрэглээний Зээл

Хэрэглээний зээл нь тухайн ѳрхийн болон хувь хүний санхүүгийн хэрэгцээнд тулгуурлан олгогддог хурдан шуурхай зээл юм.

Автомашины Зээл

Харилцагч таны худалдан авахыг хүссэн шинэ болон хуучин тээврийн хэрэгсэлийг санхүүжүүлэх зориулалттай зээлийн үйлчилгээ.

Арилжаа, гүйлгээ

Монгол тѳгрѳг болон Австрали долларын хѳрвүүлэгийн гүйлгээг зах зээлийн уян хатан ханшаар нэмэлт шимтгэлгүйгээр хийсээр байна.

fast & secure services 

fast & secure services 

fast & secure services 

fast & secure services 

fast & secure services 

Найдвартай, шуурхай санхүүгийн үйлчилгээ

Та хүссэн санхүүгийн үйлчилгээгээ хялбар, баталгаатай авах боломжийг бид танд олгож байна.

Өдөр тутмын арилжаа гүйлгээ

Улс хоорондын тѳлбѳр тооцоо болон мѳнгѳн шилжүүлгээ манайхаар дамжуулан цаг алдалгүй, хялбар гуйвуулаарай.

Зээлийн уян хатан, таатай нөхцөл

Зээлдэгч та авсан зээлээ хүссэн үедээ боломжит дүнгээрээ тѳлѳх боломжтой ба хугацаанаас ѳмнѳ эргэн тѳлѳлт хийсэн нѳхцѳлд хүүний алданги тооцохгүй.

Бидний тухай товчхон

Хөдөлмөр Амжилтын Үндэс.

Австралид амьдарч буй Монголчууддаа зориулан санхүүгийн хэрэгцээт үйлчилгээг тууштай хүргэх зорилготойгоор 2020 онд байгуулагдсан.

Бид танд түргэн шуурхай сэтгэл ханамжтай, харилцагч төвтэй үйлчилгээг хүргэхээс гадна орчин үеийн дэвшилтэт технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээгээ шинэчлэн сайжруулах, шинэ мэдээ мэдээллийг цаг тухайд нь хүргэхийг зорин ажиллаж байна.
Манай байгууллага албан ёсны бүртгэлтэй бөгөөд, харилцагчдаа цахим гэмт хэргээс хамгаалах болон харилцагчын мэдээллийн аюулгүй байдлыг чандлан хамгаалах тал дээр онцгой анхааран ажилладаг.

8000+ Харилцагчидтай
4 жилийн туршлагатай

Чатбот Систем.

Арилжааны гүйлгээг автомат чат болгосноор таны цагыг хэмнэхээс гадна, олон давуу талуудыг бий болгосон.

  • Харилцагч 3 дансны мэдээллээ хадгалах боломжтой
  • Ханшийн ашигтай нөхцөлөөр гүйлгээ хийх. Таны гүйлгээ Pending болсон тохиолдолд тухайн өдрийн ханшийг хадгална, хэрвээ ханш танд ашигтай байдлаар өөрчлөгдвөл тухайн ханшаар гүйлгээ хийгдэх.
  • Та шилжүүлэх эсвэл хүлээн авах дүнгээ аль ч валютаар тооцох боломжтой.
  • Байнгын харилцагчидын VIP үйлчилгээ авах эрх.
  • Хүсвэл ажилтантай холбогдон арилжаагаа үргэлжлүүлэх гэх мэт олон давуу талуудыг та авах боломжтой.

8,000+ харилцагчид

YFS Dashboard

Зээлээ хянах систем

Зээлийн хүсэлт бөглөх

Та манай вэб сайтаар дамжуулан зээлийн хүсэлтийн форм бөглөөд бидэнд илгээнэ.

Зээлийн ажилтантай холбогдох

Таны илгээсэн зээлийн хүсэлттэй манай зээлийн ажилтан танилцсаны дараа тантай холбогдоно.

Зээл олгох

Хоёр талаас зээлийн гэрээ байгуулсаны дараа таны дансанд зээл олгогдоно.

YOURFINSERVICES

Асуулт & Хариулт

Танд биднээс тодруулах асуулт байна уу?

Хэрхэн зээлийн хүсэлт гаргах вэ?

Та эхлээд манай зээлийн талаархи мэдээлэлтэй танилцаж хэрвээ таны хүсэлт шаардлагад нийцэж байвал Зээлийн хүсэлт гэсэн анкетыг бѳглѳѳд сүүлийн гурван сарын банкны хуулгаа PDF File-р хавсаргаж илгээнэ. Таны илгээсэн материал манай зээлийн шаардлагыг хангаж байвал бид таниас нэмэлт материалыг имэйл хаягаараа дамжуулан авч зэлийн гэрээ үйлдэгдэхэд бэлэн болно. Зээлийн гэрээнд хоёр тал гарын үсэг зурсанаар гэрээ хүчин тѳгѳлдѳр болж зээлийн гүйлгээ таны данс руу шилжүүлэгдэнэ.

Зээлийн хүсэлтийн шийдэгдэх хугацаа?

Зээлийн хүсэлтийг хүлээн авсанаас хойш ажлын 2-3 хоногтоо багтаж зээлийн шийдвэр гардаг. Манайд ирсэн зээлийн хүсэлтүүд ажлын ѳдрүүдээр шалгагдах ба ирсэн дарааллаараа зээлийн судалгаа хийгддэг. Учир нь Зээлийн ажилтан амралтын ѳдѳр болон баярын ѳдрүүдээр амардаг тул тухайн үеийн ачааллаас хамаарч хойшлогдох тохиолдол гарч болно.

Хэрвээ зээл олгохоос татгалзвал дахин зээлийн хүсэлт гаргаж болох уу?

Болно. Ихэнхдээ зээл нь хангалттай орлогын эх үүсвэргүй, орлогоо нотлох боломжгүй, оршин суух визаны хугацаа дууссан гэх мэтчилэн нѳхцѳлѳѳс болж татгалздаг байгаа. Тэгэхээр зээлийн хусэлтээ дахин явуулахдаа шаардлага хангах материалаа бүрдүүлэхэд болно.

AUD Монгол руу шилжүүлэхэд гүйлгээ хэр удах вэ?

Таны төгрөгийн гүйлгээ Монгол дахь хүлээн авах данс руу  шууд шилжинэ.
Харин та манайхаар анх удаа үйлчлүүлж байгаа бол Австрали долларын гүйлгээ аль банкнаас хийгдэж байгаагаас шалтгаална.
NAB, ANZ болон Westpac банкаас хийсэн гүйлгээ шууд ордог (Real Time Payment system) бол Commomwealth банкнаас хийгдсэн гүйлгээ 24 цагын дараа манай банкны дансанд орж ирдэг. Учир нь шинэ дансны хооронд хийгдэж байгаа гүйлгээ нь илгээгч банкны системээс шалтгаалан 24 цаг PENDING тѳлѳвт ордог.

”Ханшийн мэдээ хаанаас харах вэ?”

Maнайхаас Арилжааны ханшийг ѳдѳр бүр вэб сайт болон албан ёсны Facebook хуудсаараа (Your Fin Services) дамжуулан зарлаж байгаа. Хэрвээ та манай хуудсыг дагавал танд ѳдѳр бүрийн ханшийн мэдээг авах боломжтой болно.

Танд нэмэлт асуулт байна уу? Холбогдох

We'd love to hear from you!

Холбогдох

YourFinServices Web System v2.1