Exchange Converter
Ханш:
Австрали Монголын хооронд таны төлбөр тооцоог шуурхай, шимтгэлгүй, зах зээлийн ханшаар өдөр бүр хүргэхээс гадна танд зориулсан санхүүгийн бусад үйлчилгээг санал болгож байна.
Ханш:
Та хүссэн санхүүгийн үйлчилгээгээ хялбар, баталгаатай авах боломжийг бид танд олгож байна.
Улс хоорондын тѳлбѳр тооцоо болон мѳнгѳн шилжүүлгээ манайхаар дамжуулан цаг алдалгүй, хялбар гуйвуулаарай.
Зээлдэгч та авсан зээлээ хүссэн үедээ боломжит дүнгээрээ тѳлѳх боломжтой ба хугацаанаас ѳмнѳ эргэн тѳлѳлт хийсэн нѳхцѳлд хүүний алданги тооцохгүй.
Бидний тухай товчхон
Австралид амьдарч буй Монголчууддаа зориулан санхүүгийн хэрэгцээт үйлчилгээг тууштай хүргэх зорилготойгоор 2020 онд байгуулагдсан.
Бид танд түргэн шуурхай сэтгэл ханамжтай, харилцагч төвтэй үйлчилгээг хүргэхээс гадна орчин үеийн дэвшилтэт технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээгээ шинэчлэн сайжруулах, шинэ мэдээ мэдээллийг цаг тухайд нь хүргэхийг зорин ажиллаж байна.
Манай байгууллага албан ёсны бүртгэлтэй бөгөөд, харилцагчдаа цахим гэмт хэргээс хамгаалах болон харилцагчын мэдээллийн аюулгүй байдлыг чандлан хамгаалах тал дээр онцгой анхааран ажилладаг.
Арилжааны гүйлгээг автомат чат болгосноор таны цагыг хэмнэхээс гадна, олон давуу талуудыг бий болгосон.
8,000+ харилцагчид
Та зээл төлөлтөө хянаж, зээлтэй холбоотой бүхий л мэдээллээ хувийн профайлаараа харах боломжтой.
Та эхлээд манай зээлийн талаархи мэдээлэлтэй танилцаж хэрвээ таны хүсэлт шаардлагад нийцэж байвал Зээлийн хүсэлт гэсэн анкетыг бѳглѳѳд сүүлийн гурван сарын банкны хуулгаа PDF File-р хавсаргаж илгээнэ. Таны илгээсэн материал манай зээлийн шаардлагыг хангаж байвал бид таниас нэмэлт материалыг имэйл хаягаараа дамжуулан авч зэлийн гэрээ үйлдэгдэхэд бэлэн болно. Зээлийн гэрээнд хоёр тал гарын үсэг зурсанаар гэрээ хүчин тѳгѳлдѳр болж зээлийн гүйлгээ таны данс руу шилжүүлэгдэнэ.
Зээлийн хүсэлтийг хүлээн авсанаас хойш ажлын 2-3 хоногтоо багтаж зээлийн шийдвэр гардаг. Манайд ирсэн зээлийн хүсэлтүүд ажлын ѳдрүүдээр шалгагдах ба ирсэн дарааллаараа зээлийн судалгаа хийгддэг. Учир нь Зээлийн ажилтан амралтын ѳдѳр болон баярын ѳдрүүдээр амардаг тул тухайн үеийн ачааллаас хамаарч хойшлогдох тохиолдол гарч болно.
Болно. Ихэнхдээ зээл нь хангалттай орлогын эх үүсвэргүй, орлогоо нотлох боломжгүй, оршин суух визаны хугацаа дууссан гэх мэтчилэн нѳхцѳлѳѳс болж татгалздаг байгаа. Тэгэхээр зээлийн хусэлтээ дахин явуулахдаа шаардлага хангах материалаа бүрдүүлэхэд болно.
Таны төгрөгийн гүйлгээ Монгол дахь хүлээн авах данс руу шууд шилжинэ.
Харин та манайхаар анх удаа үйлчлүүлж байгаа бол Австрали долларын гүйлгээ аль банкнаас хийгдэж байгаагаас шалтгаална.
NAB, ANZ болон Westpac банкаас хийсэн гүйлгээ шууд ордог (Real Time Payment system) бол Commomwealth банкнаас хийгдсэн гүйлгээ 24 цагын дараа манай банкны дансанд орж ирдэг. Учир нь шинэ дансны хооронд хийгдэж байгаа гүйлгээ нь илгээгч банкны системээс шалтгаалан 24 цаг PENDING тѳлѳвт ордог.
Maнайхаас Арилжааны ханшийг ѳдѳр бүр вэб сайт болон албан ёсны Facebook хуудсаараа (Your Fin Services) дамжуулан зарлаж байгаа. Хэрвээ та манай хуудсыг дагавал танд ѳдѳр бүрийн ханшийн мэдээг авах боломжтой болно.
Танд нэмэлт асуулт байна уу? Холбогдох
We'd love to hear from you!