· БНХАУ-ын Төв банк 2022 оны 11 дүгээр сараас хойш алт худалдан авалтаа эрчимтэй нэмэгдүүлээд байсан бол өнгөрсөн сард алт худалдаж аваагүй нь анхаарал татаж байна. Геополитикийн нөхцөл байдал хурцадсанаар тус улс алт худалдан авалтаа нэмэгдүүлээд байгаа юм. Хэдий тийм боловч алтны үнэ хэд хэдэн удаа шинэ дээд түвшинд хүрч өссөн нь худалдан авалтаа бууруулахад нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна. Алтны үнэ ирэх 6-18 сард унц нь 3000 ам.доллар хүрч магадгүй гэж “Citigroup”-ийн шинжээчид тооцоолжээ.
· OPEC-оос гарцаа өдөрт 2.5 сая баррелиар нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө танилцууллаа. Ингэснээр Арабын Нэгдсэн Эмират улс гарцаа их хэмжээгээр нэмэгдүүлж эхлэх төлөвтэй байна. Үүний дараа газрын тосны үнэ таван хувиар унаад байгаа юм. Зах зээлд нийлүүлэлтийн “шок” үргэлжилсээр байвал газрын тосны үнэ ирэх наймдугаар сард эсвэл есдүгээр сард баррель нь 100 ам.доллар хүрч магадгүй гэж “JPMorgan” тооцоолоод байна.
· Энэ онд нисэх онгоцны түлшний хэрэглээ оргил түвшинд хүрнэ. III улиралд олон улсад 10.5 сая удаагийн нислэг үйлдэгдэх хуваарьтай байгааг “Bloomberg New Energy Finance” мэдээллээ. Энэ нь дэлхийн хэмжээнд нислэгийн тоо эргэн эрчимжиж буйг харуулж байна. Энэ онд нисэх онгоцны зорчигчдын тоо дээд цэгтээ хүрнэ гэж олон Улсын Агаарын Тээврийн Холбоо тооцоолжээ. Үүнийг дагаад нисэх онгоцнуудын суудал дүүргэлт цар тахлын өмнөх үеийн түвшинд хүрч өссөнөөр тус тээвэрт ашиглах түлшний хэмжээ оргил цэгтээ хүрэхийг онцолж байна. Энэхүү хөдөлгөөн нөгөө талдаа газрын тосны салбарт өсөлт бий болгохоор байна. Цар тахлын үед үед OPEC нийлүүлэлтээ хүчээр хязгаарласнаас нисэх онгоцны түлшний хэрэглээ бусад түлшнээс илүү өндөр дүнгээр буурч, удаан хугацаанд энэ үзүүлэлт нь хадгалагджээ. Азиас хийх олон улсын нислэг 23 хувиар өсөх хандлагатайг судалгаанд танилцуулжээ.
Эх сурвалж: Bloomberg Mongolia