· – NSW-д томуугийн вакциныг өндөр настан болон 6 сараас 5 хүртэлх насны хүүхдүүд гадаад, дотоод, визаны төрөл зэргээс үл хамааран үнэ төлбөргүй хийлгэх боломжтой гэдгийг та мэдэх үү? NSW-д энэ 7 хоногт 2000 гаруй хүн томуу тусаж эмнэлгийн байгууллагад хандсан нь улирлын чанартай ханиад ихсэж байгааг харуулж байна. Одоогоор амьсгалын замын синцитиал вирус (RSV) их байгаа ба COVID-19 болон томуугийн бусад халдвар нэмэгдэх хандлагатай байна. NSW–н Эрүүл мэндийн ахлах мэргэжилтэн хэлэхдээ, “томуугийн улирал эхэлж байгаа бөгөөд ойрын 6-8 долоо хоногт өвчлөл хурдацтай нэмэгдэх төлөвтэй ялангуяа бага насны хүүхдүүдийн вирусын халдварын тоо нэмэгдэж байгаа тул өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалахын тулд томуугийн вакцинд хамрагдахыг мөн ханиадны шинж тэмдэг илэрсэн хүмүүс гадагш гарах шаардлагатай бол маск зүүх хэрэгтэйг олон нийтэд сануулахыг хүсч байна” гэжээ.
· –Сидней хотын өмнөд хэсэгт орших үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нэгэн мотоцикльчин замын хашлага мөргөж нас баржээ. Уржигдар орой 19:00 цагийн орчимд осол гарсны дараа яаралтай түргэн тусламж дуудсан байна. NSW-ийн цагдаагийн газраас мэдээлснээр 19 настай залуу цээж, толгой, хүзүүндээ гэмтэл авсан тул түргэн тусламжийн эмч нар яаралтай тусламж үзүүлсэн боловч тэрээр хэргийн газарт нас барсан байна.
· –NSW-ийн нэгэн эрэгтэйг хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой 12 гэмт хэрэгт холбогдуулан баривчиллаа. Нэгэн цахим хэрэглэгч хүүхдийн хүчирхийллийн талаарх материалыг олон нийтийн сүлжээнд байршуулсны дагуу АНУ-ын Сураггүй алга болсон хүүхдүүдийн асуудал хариуцсан үндэсний төвөөс (NCMEC) эрэн сурвалжлах мэдээлэл гарснаар 28 настай залууг тавдугаар сарын 16-нд Австралийн цагдаагийн ажилтнууд Гулберн хотод баривчилсан байна. Тухайн хүний гэрээс нэгжлэг хийхэд хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой 2000 гаруй материал бүхий хоёр гар утас олдсон байна.
Эх сурвалж: http://9news.com.au