Skip to main content
Өдөр тутмын мэдээлэл

2024.05.09 өдөр тутмын мэдээ

By No Comments1 min read

·         Австралид  супермаркетуудаас мах хулгайлах явдал 85 хувиар өссөн байна.  Улсын хэмжээнд 67,000 гаруй мах хулгайлах гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд үүний ихэнх нь үхрийн махны хулгай байв. Зарим хулгайчид 1кг нь 100 гаран ам.долларын үнэтэй махнаас 27 удаагийн үйлдлээр 12,000 долларын хохирол учруулсан байна. QUT бизнесийн сургуулийн профессор Гари Мортимер махны үнэ өссөн нь хулгайчдын гол бай болсон гэжээ.

·         Өчигдөр Сидней хотод биеийн тамирын заалны гадаа нэгэн эмэгтэйг хутгалж гэмтээсэн эрэгтэйг баривчилжээ. Өчигдөр 12:30 цагийн орчимд хутгалуулсан хэрэг гарсан тухай мэдээлсний дараа цагдаа нар  О’Риордан гудамжинд байрлах Кранч фитнессийн гаднах зогсоол руу очсон. Цагдаа нар 40 гаруй насны эрэгтэй 39 настай эмэгтэйн толгой, биеийн дээд хэсэг, чихний тус газар хутгалж гэмтээсэн гэж мэдэгдсэн байна. Түүнийг гал тогооны том хутгаар халдлага үйлдсэн гэж таамаглаж байна. Эмэгтэйд эмнэлгийн тусламж үзүүлж, биеийн байдал нь хэвийн байгаа.  Өнөөдөр өглөөний 07.50 цагийн орчимд хэрэг үйлдсэн этгээд 45 настай эрэгтэй цагдаагийн газарт өөрөө ирж, улмаар түүнийг баривчилжээ.

·         Бразилийн өмнөд хэсэгт орших Рио-Гранде-ду-Сул мужид сүүлийн долоон хоногт орсон их хэмжээний үерийн улмаас 75 хүн амиа алдаж, 103 хүн сураггүй алга болсон гэж орон нутгийн эрх баригчид ням гарагт мэдэгдэв. Одоогоор 155 хүн шархадсан бол борооны улмаас 88 мянга гаруй хүн гэр орноо орхин гаржээ. Сургууль, биеийн тамирын заал болон бусад түр хорогдох байранд 16 мянга орчим хүн байршиж байна.

 

Эх сурвалж: http://9news.com.au

    YourFinServices Web System v2.1