Skip to main content
Өдөр тутмын мэдээлэл

2024.05.07 өдөр тутмын мэдээ

By No Comments1 min read

Австралийн Нөөцийн Банкны (RBA) тавдугаар сарын хурал өнөөдөр дуусгах ба шинжээчид бодлогын хүүнд хэрхэн өөрчлөлт орохыг анхааралтай харж байна.  

Удирдах зөвлөл мөнгөний болдлогын талаарх албан ёсны шийдвэрээ өнөөдөр  14.30 цагт (AEST) танилцуулна. Хоёр өдөр үргэлжилсэн уулзалтын явцаас эдийн засагчид дүгнэхдээ  RBA хүүгээ өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойших түвшинд буюу 4.35 хувьд хэвээр үлдээх байх гэж таамаглаж байна.

Гэвч инфляцийн сүүлийн үеийн мэдээллээс харахад  ипотекийн зээлтэй иргэдэд ирэх саруудад илүү их дарамт ирж болзошгүй байгааг анхааруулж байна.

Өнгөрсөн Гуравдугаар сар хүртэлх сүүлийн 12 сарын хугацаанд хэрэглээний үнийн индекс RBA-ийн таамаглаж байсан 3.5 хувиар илүү өссөн байна.

Мөн Төв банкны 2026 он гэхэд хүрэх  зорилтот бодлогын хүү болох 2.5% нь  биелэхэд хүндрэлтэй болж байна.

Австралийн эдийн засагт инфляци хэт өндөр болж эдийн засагт аюул заналхийлж байгааг анхааруулсан хүмүүсийн дунд RBA-гийн захирагч асан Филип Лоу байв.

Тэрээр The Australian Financial Review сэтгүүлд өгсөн ярилцлагандаа зээлийн хүү дээд цэгтээ хүрсэн гэж зарлахад эрт байна илүү нэмэгдэх хандлагатай гэжээ.

 

Эх сурвалж: http://9news.com.au

    YourFinServices Web System v2.1