Skip to main content
Өдөр тутмын мэдээлэл

2024.05.06 өдөр тутмын мэдээ

By No Comments1 min read

Өнөөдрөөс эхлэн энэ долоо хоногт валют болон бондын зах зээлд нөлөөлөх дэлхийн чухал үйл явдлууд:

·         Австрали, Их Британийн Төв банкууд энэ 7 хоногт бодлогын хүүнд өөрчлөлт оруулах талаар шийдвэрүүд гаргана. Австралид бодлого боловсруулагчид инфляцийг бууруулахад хангалттай ажилласан эсэх талаар маргаан өрнөж байгаа бол Их Британид бодлогын хүүг хэр хурдан бууруулах талаар анхаарч байна. Үүний зэрэгцээ, Шведийн Riksbank энэ лхагва гарагт бодлогын хүүгээ бууруулах шийдвэр зарлаж магадгүй байна.

·         Малайзын төв банк мөн энэ 7 хоногт бодлогын хүүг бууруулах талаарх  шийдвэрээ зарлана гэж тооцоолж байгаа боловч АНУн өнгөрсөн 7 хоногийн шийдвэр Азийн орнуудын хүүг бууруулах хугацааг  хойшлуулж байна.

·         Доллартай харьцах ханш сүүлийн 34 жилийн доод түвшинд хүрсний дараа Японы эрх баригчид валютыг дэмжих зорилгоор интервенц хийж эхэлснээр хөрөнгө оруулагчид япон иений ханшийн аливаа хөдөлгөөнийг ажигласаар анхааралтай ажиглаж байна.

·         АНУ-Инфляци байнга өндөр хэвээр байгаа тул оны эхнээс Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулна гэсэн хүлээлт зах зээл дээр буурсан. Энэ долоо хоногийн Баасан гарагт гарах Мичиганы их сургуулийн 5-р сарын хэрэглэгчдийн урьдчилсан судалгаа нь АНУ-ын эдийн засаг тогтвортой хэвээр байгаа эсэхийг харуулах хамгийн сүүлийн үеийн гол үзүүлэлт байж магадгүй юм. Холбооны нөөцийн сангийн бодлого боловсруулагчид судалгааны үр дүнд анхаарал хандуулж байна.

·         АВСТРАЛИ-Австралийн Нөөцийн банк өнөөдөр болон мягмар гаригт хуралдаж бодлогын хүүнд хэрхэн өөрчлөлт оруулах талаар хэлэлцэнэ. Энэ хурлаар сүүлийн саруудад бодлогын хүүг бусад орнуудын төвийг сахисан түвшинд ойртуулж, бодлогын хүүгээ өсгөх асуудлыг ч хэлэлцэж магадгүй байна.  

·         КАНАД- Дөрөвдүгээр сарын Канадын ажлын байрны гол мэдээлэл баасан гарагт гарна. Capital Economics тэмдэглэлдээ Канадын долларын ханш сул байгаа нь Канадын төв банк бодлогын хүүгээ бууруулахад саад болж магадгүй гэж мэдэгдлээ.

·         ЕВРОП-Энэ долоо хоногт мөн Европын ДНБ-ны мэдээлэл гарах юм.  Эхний улирлын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт хүлээгдэж байснаас илүү өндөр, гарах магадлалтай байгаа ба энэ нь Евро бүсийн эдийн засаг сэргэх замдаа байгааг харуулах дохио гэж үзэж байна. Сүүлийн үед инфляци буурч байгаа ч цаашид эдийн засаг сэргэх тусам үнийн өсөлтийн цар хүрээ нэмэгдэх боломжтой байна. Их Британи-Английн Төв банк пүрэв гаригт болох хурлаар бодлогын хүүг 5.25%-д хэвээр үлдээх төлөвтэй байна. Oxford Economics-ийн Их Британийн ахлах эдийн засагч Эндрю Гүүдвин хэлэхдээ “Үйлчилгээний инфляцийн хэт өсөлт, хувийн хэвшлийн цалингийн тогтмол өсөлт нь Английн банк тавдугаар сард бодлогын хүүгээ бууруулна гэсэн итгэл найдварыг унтрааж байна” гэжээ.  Баасан гарагт гарах Их Британийн ДНБ-ий эхний улирлын урьдчилсан тооцоолол нь эдийн засаг бүхэлдээ уналтаас гарсан гэдгийг харуулах гол мэдээлэл байх болно гэжээ.

 

Эх сурвалж: http://saxotrader.com

    YourFinServices Web System v2.1