Skip to main content
Өдөр тутмын мэдээлэл

2024.05.03 өдөр тутмын мэдээ

By No Comments1 min read

·         Өндөр температурын улмаас Зүүн өмнөд Азийн хэд хэдэн улс оронд сургуулиудыг хааж, бүс нутгийн хэмжээнд эрүүл мэндийн яаралтай сэрэмжлүүлгийг хүргэж байна. Эрдэмтэд сүүлийн жилүүдэд дэлхийн хэмжээнд халуунаас үүдэлтэй нас баралтын тоо мэдэгдэхүйц нэмэгдэж байгааг мэдэгдэв.

·         Өнгөрсөн лхагва гаригт Индонезийн Руанг галт уул дэлбэрсний улмаас сургууль, нисэх онгоцны буудлууд хаагдаж, тосгонууд галт уулын нурангид дарагдаж, олон зуун хүн тус бүс нутгаас дүрвээд байна.  Ойр орчмын хүүхдүүдийг галт уулын үнснээс хамгаалахын тулд сургууль олон нийтийн газруудыг хаажээ.

·         Хятадын өмнөд хэсэгт орон нутгийн цагаар лхагва гарагт хурдны замын хэсэг нурж, машинууд унасан бө , одоогийн байдлаар 24 хүн нас барсан гэж хэвлэлүүд мэдээлж байна. Гуандун мужийн Мэйжоу хотын эрх баригчдын мэдээллэснээр хурдны замын 17.9 метр урт хэсэг нурсны улмаас 18 машин унасан байна. Энэ хэрэг шөнийн 02.00 цагийн орчимд болжээ. Гуандун мужийн зарим хэсэгт сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний бороо орж, үер бууж, мөндөр орсон байна.

·         Их Британид 14 настай хүүг хутгаар хөнөөж, дөрвөн хүнийг шархдуулсан хэрэг 4-р сарын 30нд гарлаа. Хэрэгтэн 36 настай эрэгтэйг Лондонгийн зүүн хэсгийн Хайнаултаас хэргийн газар баривчилсан байна. Албаныхан энэ үйл явдлыг терроризмтой холбоотой эсвэл “зорилтот халдлага” гэж үзэхгүй байна. Хоёр цагдаа хутганы шархны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд амь насанд нь аюулгүй ч  гэмтлийн улмаас хагалгаанд орох шаардлагатай болжээ.

 

Эх сурвалж: http://9news.com.au

    YourFinServices Web System v2.1