Skip to main content

·         Инфляци АНУ-ын эдийн засагт нөлөөлсөн хэвээр байгаа тул АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ энэ удаад 5.25%-5.5%-д тогтвортой барьхаар шийдвэрлэлээ. Энэ нь өнгөрсөн 20 жилийн хугацаан дахь хамгийн дээд түвшинд  хүрээд байгаа юм. ХНС хүүгээ бууруулна гэж найдаж байсан ч инфляцийн жилийн түвшин 3%-иас давсан хэвээр байгаа тул энэ нь зах зээл дээр тогторгүй байдал үүсгэнэ гэж үзжээ. ХНС-ийн ойрын жилүүдийн хүрэх зорилтот хүү 2% юм. Өнгөрсөн зургадугаар сард инфляцийн түвшин 3%-д хүрсэн нь 2021 оны эхэн үеэс хойших хамгийн доод түвшин байсан ч сүүлийн хэдэн сарын хугацаанд инфляци 2%-4%-ийн хооронд хэлбэлзсэн хэвээр байна. 2022 оны зургадугаар сард инфляци 9.1%-д хүрч, сүүлийн 40 жилийн дээд түвшинд хүрсэн.  АНУд Сүү, өндөг зэрэг гэр ахуйн гол барааны үнэ жилийн өмнөхөөс хямд байсан ч орон сууц, хүнсний бүтээгдэхүүний үнэ хэт өндөр хэвээр байна. ХНС-ийн дараагийн хурал 6-р сарын 11, 12-нд болно.

·         ХНС-ын мэдэгдлийн дараа 10 жилийн хугацаатай Төрийн сангийн өгөөж буурчээ. Мягмар гаригт 4.683% байсан бол 4.591% дээр тогтсон.

·         Амазоны 1-р улирлын тайлан гарсны дараа хувьцаанууд өссөн бол Starbucks болон CVS Health-ийн хувьцаанууд огцом буурсан байна.

·         Японы иен сүүлийн хэдэн арван жилийн доод түвшинд хүрч, нэг доллар 154.51 еэнд хүрчээ.

·         Биткойны ханш буурч, 16:00 цагийн орчимд 57,000 ам.доллараас доош арилжаалагдсан байна.

Эх сурвалж: http://reuters.com