· АНУ-ын 10 жилийн хугацаатай Төрийн сангийн бондын өгөөж таван суурь пунктээр (bps) өсч 4.665%-д хүрсэн нь алтан металлын ханшид сөрөг нөлөө үзүүлжээ. Үүний зэрэгцээ АНУ-ын долларын индекс(DXY) 0.52%-иар өсч 106.48 нэгжид хүрсэн байна.
· Хөдөлмөрийн статистикийн товчооны (BLS) мэдээлснээр, АНУ-ын ажил эрхлэлтийн өртгийн индекс (ECI-цалин болон тэтгэмжийн хэмжүүр) 2024 оны 1-р улиралд жилйин 1.2%-иар өссөн нь 1%-ийн таамаглалаас давсан байна. АНУ–н олон шинжээчид Инфляци дахин хурдасна гэсэн айдас түгшүүртэй байгаа ба ХНС–г бодлогын хүүг хэвээр хадгалах байх гэсэн хүлээлттэй байна.
· АНУ-н Хэрэглэгчийн итгэлийн индекс 4-р сард 103.1-ээс 97 болж буурсан нь 2022 оны дунд үеэс хойших хамгийн доод төвшинд хүрсэн. Энэ нь америкчуудын хөдөлмөрийн зах зээлийн талаарх үзэл бодол болон эдийн засгийн хэтийн төлвийн талаарх итгэл үнэмшил муудсантай холбоотой юм.
· АНУ-ын эдийн засгийн талаарх сайн муу дата мэдээллүүд ар араасаа гарсаар байна. Өнгөрсөн долоо хоногт Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) төсөөллөөс доогуур гарсан гэсэн хэдий ч 2024 оны эхний улиралд зарим бараа бүтээгдэхүүний инфляцийн мэдээллүүд үнийн чиг хандлага өсөх хандлагатай байгааг харуулав.
· Алт үнэ өсөлтөө хэвээр хадгалаж байгаа ч 2300 ам.доллараас доош буюу XAU/USD-ын үнэ 4-р сарын 23-ны өдрийн доод хэмжээ болох 2,291 ам.доллараас доош орсон тохиолдолд 2,223 ам.долларлуу руу унах магадлалтай байна. Хэрэв ойрын хугацаанд алт XAU/USD 2300 доллар дээр эргэж очвол энэ нь өнгөрсөн сарын дээд цэг болох 2352 ам.долларт хүрэх магадлалтай болох ба дагаарын 2,400 ам.долларыг давж болзошгүй дохио юм.
Эх сурвалж: