Skip to main content

Хувьцаа хөрөнгийн зах зээл: АНУ-ын технологийн чиглэлийн компаниудын хувьцааны үнэ өсөлттэй арилжаалагдаж байна. FTSE 100 (Лондонгийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй 32 салбарын 100 хамгийн том компаниудыг багтаасан хувьцааны индекс ) өсөлттэй байлаа.  Мөн HK-ийн хувьцаанууд өсөлтийг тэргүүлж байна. S&P 500 индекс арваннэгдүгээр сараас хойших хамгийн өндөр өсөлттэй байна. Үүнд технологийн томоохон компаниуд болох Alphabet болон Microsoft-ын орлогын өсөлт түлхэц өгсөн. Өнгөрсөн Баасан гарагт Alphabet н хувьцаа 10 гаруй хувиар өсч, компанийн зах зээлийн үнэлгээ анх удаа 2 их наяд доллараас давлаа.

Валютын ханш: Ам.долларын DXY индекс долоо хоногийн төгсгөлд бага зэрэг буурлаа. AUDJPYн ханш сүүлийн 10 жилийн хамгийн дээд цэгтээ хүрсэн бол  NZDJPYн ханш 17 жилийн хамгийн дээд хэмжээндээ хүрлээ. GBPUSDн ханш 1.25 орчимд арилжаалагдаж  байгаа бол EURUSD 1.07 дээр тогтвортой байна.

Түүхий эд: ХНС-ын хүүг бууруулна гэсэн хүлээлт багассанаар алт сүүлийн зургаан долоо хоногт хугацаанд анх удаа уналттай арилжаалагдлаа. Олон улсад гарч байгаа мөргөлдөөн нүүдийн улмаас нефтийн нийлүүлэлтэд эрсдэл үүсэх байх гэсэн сэрэлжлэлийн улмаас түүхий нефтийн үнэ өнгөрсөн долоо хоногт өссөн. Цаг агаарын нөхцөл байдлын улмаас үр тарианы салбарт эрэлт үүсэж улаан буудайн үнэ долоо хоногт 10%-иар өссөн нь байна.

Бусад: Энэ лхагва гаригт (Азийн хувьд пүрэв гарагийн өглөө) хийх АНУн ХНС-ын мэдэгдэлд олон шинжээчид анхаарлаа хандуулж байна.  Японы Төвбанк бодлогын хүүгээ  хэвээр үлдээлээ.

Эх сурвалж: SAXO

    YourFinServices Web System v2.1