· Австрали улс Украинд 100 сая ам.долларын цэргийн тусламж үзүүлэхээр болсноо зарлалаа. Үүнд: 30 сая долларын нисгэгчгүй агаарын систем, 50 сая ам.долларын ойрын зайн агаарын довтолгооноос хамгаалах систем, 15 сая долларын байлдааны дуулга, хийлдэг завь, гутал, галын маск зэрэгт багтаж байна. Орос улс Украинруу дайралт эхэлснээс хойшхи Австралийн Украинд үзүүлэх нийт дэмжлэгийн хэмжээ 1 тэрбум гаруй долларт хүргэв.
· Өчигдөр Сиднейн баруун хэсэгт байрлах байшинд буудалцаан болсон байна. Өчигдөр оройн 21:00 цагийн орчимд Блэктаун хотын Виржиниа гудамжинд буудалцаан болж, гэрт байсан хоёр хүүхэд, хоёр том хүн зугтаж амжжээ. Цагдаа нар буудсан этгээдийг эрэн сурвалжлах ажиллагааг үргэлжлүүлж байна.
· Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (OECD) гаргасан тоо баримтад өнгөрсөн 2023онд өндөр хөгжилтэй улс орнууд дундаас Австралийн ажилчид хамгийн ихээр татварын өсөлтийн дарамтад өртсөн гэв. 2022-23 оны санхүүгийн жилд хувь хүний татварын дундаж хэмжээ Австрали улсад 7.6%–р өссөн бол Люксембург 5%-р Шинэ Зеланд 4.5%-р тус тус өсжээ.