Skip to main content

2023 онд гадаадад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн мөнгөн гуйвуулга 30 хувиар буурч, 280 сая ам.доллар болсон ч энэхүү бууралт нь бодит эсэх нь эргэлзээтэй гэжээ. Сүүлийн таван жилийн хугацаанд харвал нийт мөнгөн гуйвуулгын дүн 2.2 тэрбум ам.доллар давж буй бөгөөд цар тахлын өмнө буюу 2019 онд дээд цэгтээ хүрч, 561 сая ам.долларыг гадаад дахь монголчууд эх оронруугаа гуйвуулж байсан аж. Харин энэ онд Монгол руу чиглэсэн гуйвуулга дөрвөн хувиар өсөж, 290 сая ам.доллар, 2025 онд 300 сая ам.доллар хүрэх төсөөллийг Дэлхийн банк гаргасан байна. 

2023 оны IV улирлын байдлаар гадаад улсаас 200 ам.доллар шилжүүлэхэд тухайн дүнгийн дунджаар 6.4 хувьтай тэнцэх хэмжээний зардал гарч байгааг тус тайланд тооцоолжээ. НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтод 2030 он гэхэд дээрх зардлыг гурван хувь болгон бууруулахаар тусгасан байдаг аж.

 

2023 онд гадаадаас мөнгөн гуйвуулга хүлээн авсан дүнгээр тэргүүлэгч орнууд: (Ази, Номхон далайн бүс нутаг) тэрбум ам. доллараар.

1.       БНХАУ 49.5

2.       Филиппин 39.1

3.       Индонез 14.5

4.       Вьетнам 14

5.       Тайланд 9.6

6.       Канбож 2.8

7.       Малайз 1.7

8.       Мьямар 1.1

9.       Фижи 0.5

10.   Монгол 0.3

 

Эх сурвалж: Bloomberg