Skip to main content
Өдөр тутмын мэдээлэл

2 Солонгосын дайн 1953 онд эвлэрэх гэрээ байгуулснаар зогссон боловч, энхийн гэрээ байгуулж байгаагүй юм

By No Comments1 min read

Хойд болон Өмнөд Солонгосын ширээний теннисчид медалийн тавцанд сэлфидэж буй зураг дэлхий даяар хүмүүсийн анхааралд өртөж, зарим нь үүнийг хил дамнасан эв найрамдлыг харууллаа хэмээн магтаж байна.

Холимог хосын төрөлд Өмнөд Солонгос хүрэл, Хойд Солонгос мөнгөн медаль хүртэж, Өмнөд Солонгосын Лим Жон Хун утсаа гарган зургаа татуулж баяраа тэмдэглэжээ.

Өмнө нь “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын нээлтийн ёслолд хоёр Солонгос нэгдсэн баг бүрдүүлж оролцож байсан билээ. Сүүлийн долоо хоногт Солонгосын хойгт хурцадмал байдал үүсч, Пхеньянаас Өмнөд Солонгос руу илгээсэн олон мянган хог ачсан  агаарын бөмбөлөгүүдийн зарим нь Сөүл дэх ерөнхийлөгчийн ордны хашаанд хүрч ихээхэн шуугиан дэгдээгээд байгаа билээ . 2 Солонгосын дайн 1953 онд эвлэрэх гэрээ байгуулснаар зогссон боловч, энхийн гэрээ байгуулж байгаагүй юм.

 

Эх сурвалж: https://www.9news.com.au/world/paris-2024-north-korea-and-south-korea-podium-selfie-is-striking/f20e6a67-4310-4c88-a2a5-575ece723953