Skip to main content
11.4 тэрбум ам.доллароор хэмжигдэж буй ногоон уул уурхайн зах зээлийн үнэлгээ 2029 он гэхэд 16.9 тэрбум ам.долларт хүрэхээр байгааг “BCC Research”-ийн судалгаа харууллаа. Энэ нь 2023 оноос 2029 он хүртэл 48.2 хувиар өснө гэсэн тооцоолол юм. 2024 оноос 2029 он хүртэл тус зах зээл жилд дунджаар 7.4 хувийн өсөлттэй байна гэж тооцоолж буй.
Засгийн газрууд болон олон улсын байгууллагууд байгаль орчныг хамгаалах зорилгоор уул уурхайн компаниудад өндөр стандарт тавьж, цэвэр технологи ашиглах, нөөцийг ухамсартай зарцуулах байдлаар орчны сөрөг нөлөөгөө багасгахыг уриалж байна. Ингэснээр уул уурхайн компаниуд ногоон зах зээл рүү шилжих сорилттой тулгарч байгааг судалгаанд дурджээ.
Мөн уул уурхай компаниудын байгаль орчинд ээлтэй төслүүдийн хөрөнгө оруулалт нэмэгдэж байгааг онцолсон. Монгол Улсын хувьд эдийн засгийн тулгуур салбарууддаа ногоон шилжилтийг бий болгоход анхаарах шаардлагатайг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс зөвлөсөн. Тэр дундаа Монгол Улсын хөгжлийн замналд хамгийн их хамааралтай уул уурхайн салбарт ногоон шилжилт хийхэд дэд бүтцийг халж, цэвэр эрчим хүч нэвтрүүлэх гээд богино хугацаандаа зардал өндөр болохыг онцолсон юм.
Эх сурвалж: Bloomberg Mongolia

YourFinServices Web System v2.1