Skip to main content
Өчигдөр Trigg далайн эрэгт 17.35 цагийн орчимд серфинг хийх гэж байсан эрэгтэй акулд хазуулжээ. Үүнтэй холбоотойгоор Перт хотын оршин суугчдийг далайн усанд орохдоо анхаарал болгоомжтой байхыг сануулж байна.
• Хүйтэн агаар Антарктидаас үлээж байгаатай холбогдуулан Баруун Австралийн дулаан цаг агаар өнөөдрөөр дуусч, хүйтэн агаарын урсгал ойртож, аадар бороо, мөндөр орох төлөвтэй байна.
• Сиднейн Sydney Harbour Bridge болон the Opera House-г хажууд мэт толидон харах боломжтой Sirius Building сүүлийн 5 жилийн хугацаанд сэргээгдэн шинэ оршин суугчидаа угтан авах гэж байна. Өмнө Бережиклиан засгийн газар 2019 онд 150 сая доллараар энэхүү орон сууцны барилгыг зарсан байна. Нэгэн цагт нийтийн орон сууцны зориулалтаар баригдсан уг барилгыг сүүлийн таван жилийн хугацаанд нийтдээ 435 сая гаруй ам.долларын өртөгтэй 76 тансаг зэрэглэлийн орон сууц болгон заслыг хийжээ.
 
Эх сурвалж: 9news

    YourFinServices Web System v2.1