Skip to main content
Өдөр тутмын мэдээлэл

Өчигдөр Аделаида хотын худалдааны төвд гарсан үймээнтэй холбогдуулан хоёр өсвөр насны хүүхдийг баривчилжээ

By No Comments1 min read

Өчигдөр Аделаида хотын худалдааны төвд гарсан үймээнтэй холбогдуулан хоёр өсвөр насны хүүхдийг баривчилжээ. Үдээс хойш 15.00 цагийн үед Вестфилд Мэрионы хоолны газарт хоёр бүлэг өсвөр насныхан зодолдсон ба тэдний зарим нь зэвсэг авч явсан байж болзошгүй гэж үзэж байгаа юм байна. Үүнээс шалтгаалан тус худалдааны төвийн чанга яригчаар анхааруулга явсан бөгөөд худалдааны төвөөр үйлчлүүлж байсан иргэд ажилчид сандралд орж ойр орчмын дэлгүүрүүдрүү орж цагдаа нар ирэхийг хүлээсэн байна. Цагдаа нар зодоонд оролцсон хүмүүсийг хайж байсан бөгөөд үүнээс шалтгаалан дэлгүүр дотор байсан иргэдийг хэсэг хугацаанд дэлгүүрээс гаргалгүй тусгаарласан байна.  Айж сандралдсан үймээний үеэр хоёр худалдан авагч бэлтсэн бөгөөд нэг нь 77 настай эмэгтэй байжээ. Өнөөдөр өглөө цагдаа нар энэ хэрэгт холбогдсон 15, 16 настай хоёр хүүг баривчилсан тухай мэдээллэсэн. Тэдний шүүх хурал өнөөдөр болох юм. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна. Өнөөдөр Вестфилд дэх дэлгүүрүүд ердийн хувиараараа ажиллахаар болсон байна.

 

Эх сурвалж: http://9news.au

    YourFinServices Web System v2.1