Skip to main content

Өнгөрсөн Даваа гарагт Америкийн улсын нийт өр түүхэндээ анх удаа $35 их наядын босгыг давжээ.

Тодруулбал, өнгөрсөн оны 9-р сард Америкийн өр $33 их наядыг, харин энэ оны эхээр $34 их наядыг давснаар түүхэн дээд түвшинд хүрч байсан. Ер нь л өрийн хэмжээ сүүлийн 10 жилд тасралтгүй өссөн байна. Өрийн хэмжээ $35 их наядад хүрснээр Америкийн 1 хүнд ногдох өр $105 мянга болсон гэсэн үг. 

Тус өрийг задлан харвал $28 их наяд нь ЗГ-ын өр байгаа бол $7 их наяд нь нийгмийн хамгааллын хамтын сангууд зэрэг бусад өр эзэлж буй. Өрийн хэмжээ өсөн нэмэгдэхэд ЗГ-ын өрөөс гадна Афганистан-Иракийн дайн, 2008 оны ЭЗ-ийн хямрал, Ковид-19 цар тахал зэрэг сүүлийн жилүүдэд болсон үйл явдлууд ч нөлөөлжээ. Сонирхуулахад, 2019-2021 оны санхүүгийн жилийн тайланд дурдсанаар цар тахлын улмаас төсвийн зарцуулалт 50% орчим нэмэгдсэн байна.

  • Цаашилбал, татварын орлого өнгөрсөн оны 7-р сараас энэ оны 1-р сарын хооронд $705.5 тэрбумд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.6% буурсан үзүүлэлт юм. 
  • Өр өсөн нэмэгдэж буйтай холбоотойгоор төсвийн алдагдлыг энэ жил $2 их наяд байна гэж тооцоолсон бол энэ дүнг 10 жилийн хугацаанд $3 их наядад хүрнэ гэсэн тооцоо гарчээ. Улмаар Конгрессын төсвийн албанаас ЗГ-ын өрийн ДНБ-д эзлэх хувь 2027 он гэхэд түүхэн буюу 106%-иас давна гэж тооцоолсон байна.
  • Нөгөөтээгүүр улсын өр нь хөгширч буй хүн ам, эрүүл мэндийн үйлчилгээний зардлын өсөлт, хангалттай орлого оруулж чадахгүй байгаа татварын систем зэрэг хүчин зүйлээс шалтгаалж байгаа аж. 

Улсын өр нэмэгдээд байвал өр төлбөрөө хугацаанд нь төлж чадахгүйд хүрэх эрсдэлтэй төдийгүй инфляцын дарамт ихсэх тул Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүгээ 5.25-5.50%-ийн түвшинд хэвээр үлдээсэн байгаа

  • Америкийн Конгресс болон ирэх 11-р сард болох сонгуульд ялсан Ерөнхийлөгч ЭЗ-ийн ийн хэд хэдэн чухал асуудалтай нүүр тулахаар байгаа. Тухайлбал, өрийн дээд хэмжээг 2025 оны 1-р сар хүртэл хойшлуулсныг нэн түрүүнд шийдвэрлэх юм. 

    YourFinServices Web System v2.1