Япон улсын экспорт есдүгээр сард 1.7 хувиар буурч, сүүлийн 10 сард анх удаа саарлаа. Дэлхийн хэмжээнд тодорхойгүй байдал нэмэгдсэнээр бараа, бүтээгдэхүүн тэр дундаа автомашин болон барилгын тоног, төхөөрөмжийн борлуулалт буурсан зэрэг нь уналтад голлон нөлөөлсөн байна.
Япон улсаас БНХАУ-д экспортолсон бараа, бүтээгдэхүүний хэмжээ 7.3 хувиар буурсан бол АНУ болон Европт экспортолсон бараа, бүтээгдэхүүний хэмжээ 2.4 болон есөн хувиар тус тус буурлаа.
Харин импорт нь 2.1 хувиар буюу шинжээчдийн тооцоолж байснаас бага дүнгээр өссөн байна. Ингэснээр тус улсын гадаад худалдааны алдагдал хоёр тэрбум ам.доллар болж буурчээ.
Эдийн засгийн тогтворгүй байдлын улмаас дэлхийн хэмжээнд гадаад худалдаа 2025 онд тооцоолж байснаас маш дүнгээр өсөхөөр байна гэж Дэлхийн худалдааны байгууллага анхааруулж байна.