Хувьцаа хөрөнгийн зах зээл: Энэ 7 хоногийн Лхагва гарагт АНУ-ын 4-р сарын хэрэглээний үнийн индекс гарах ба үүнээс АНУ-ын эдийн засгийн тогтвортой байдал инфляцийн түвшинг харах боломжтой болох юм. Энэ долоо хоногт Tencent (Мягмар), Алибаба (Мягмар), Home Depot (Мягмар), JD.com (Пр), Siemens (Пр) зэрэг зарим томоохон комданиуд тайлангаа танилцуулах болно. Хятадын засгийн газар төсвийн бодлогынхоо хүрээнд урт хугацаат бонд гаргахаар төлөвлөж байна гэсэн мэдээлэл энэ долоо хоногт үнэт цаас болон түүхий эдийн ханшийг өөрчилж магадгүй байна.
Валютын ханш: ХНС-ийн бодлого боловсруулагчид энэ долоо хоногт болох АНУ–н хэрэглээний үнийн индексийн тайланг анхааралтай ажиглаж байна. BOJ өнгөрсөн сартай харьцуулахад бондын худалдан авалтаа бууруулсан нь Японы бондын өгөөжийг өсгөж, Йенийн ханшийг дэмжих зорилготой байж магадгүй. AUDUSD–н ханш 0.66 дээр тогтож байгаа ба Австралийн төсвийн зарцуулалтын хувиарлалт, тайлан өнөөдөр гарах бөгөөд түүнд анхаарлаа хандуулж байна. GBPUSD-ийн ханш өнгөрсөн долоо хоногт гарсан ДНБ-ий тайлангаас хамааран 1.25-аас дээш тогтож байгаа бол өнөөдөр Английн ажлын байр, ажилгүйдлийн түвшингийн тайлан гарна. Хятадын цахилгаан машин, хагас дамжуулагч, нарны эрчим хүч болон бусад чухал салбаруудад АНУ татварын шинэ тариф ногдуулах гэж байгаа тул АНУ-Хятадын хооронд шинэ худалдааны дайн эхлэх эрсдэл байна.
Түүхий эд: 6-р сарын 1-нд ОПЕК-ийн уулзалт болох бөгөөд газрын тосны үнийн өсөлтийг хадгалах нийтлэг сонирхол гишүүн орнуудад байна. Өнгөрсөн долоо хоногт алтны ханш өндөр үзүүлэлттэй гарч 2350 ам.доллар давлаа. Зэсийн үнэ 466.30-ийн орчимд байна. Мөн энэ долоо хоногт бүх цаг үеийн хамгийн өндөр ханшинд хүрэх магадлалтай.
Эх сурвалж: http://saxotrader.com