Skip to main content
Өдөр тутмын мэдээлэл

Энэ он гарсаар Энэтхэг улсад IPO хийсэн компаниуд 3.9 тэрбум орчим ам.доллар татан төвлөрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс хоёр дахин өссөн үзүүлэлт болж байна

By No Comments1 min read

Энэ он гарсаар Энэтхэг улсад IPO хийсэн компаниуд 3.9 тэрбум орчим ам.доллар татан төвлөрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс хоёр дахин өссөн үзүүлэлт болж байна. Энэ нь БНСУ, Хонконгийн үзүүлэлтээс ч давсныг “Bloomberg”-ийн шинжээчид тооцооллоо.

Мөн 2024 оны эхний хагаст шинээр гарсан болон өмнө нь гараад байсан хувьцаануудын борлуулалт 18.64 тэрбум орчим ам.доллар хүрч, өссөнөөр 2017 оны сүүлийн хагасын дээд үзүүлэлтийг давах дөхөөд байна.

Хэдий тийм боловч энэ оны хамгийн өндөр дүнтэй IPO-нууд хараахан хийгдээгүй байгаа юм. БНСУ-ын “Hyundai” компанийн Энэтхэг дэх салбар нэгж анхны IPO-оо хийвэл 2.5 тэрбум ам.доллар босгож, БНЭУ-ын топ IPO-нуудын нэг болох магадлалтай байна.

Эх сурвалж: Bloomberg Mongolia