Улс орнууд олимпын тамирчдаа хэрхэн урамшуулдаг вэ?
- Хонконг алтан медаль хүртсэн тамирчдаа $768 мянгаар, мөнгөн медальт тамирчдаа $380 мянгаар урамшуулах болсноор бусад орныг тэргүүлж байна. Удаах байруудад орсон Израил $275 мянгыг, Серби $218 мянгыг, Малайз $214 мянгыг урамшуулал болгож олгох гэнэ. Харин бийлэгжүү Америк алтан медальт тамирчдаа $37,500-оор урамшуулдаг аж.
- Монголын хувьд: ЗГ-ын 2014 онд батлагдсан тогтоолын дагуу олимпоос алтан медаль хүртсэн тамирчдад ₮120 сая, мөнгөн медальтанд ₮60 сая, хүрэл медальтанд ₮30 саяыг, дасгалжуулагчдад энэхүү шагналын 50%-тай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгохоор шийдвэрлэжээ. Нэмээд алтан медаль хүртсэн тамирчинд насан туршид нь сар бүр ₮4 сая, мөнгөн медальтанд ₮3 сая, хүрэл медальтанд ₮2 саяын урамшууллыг тус тус олгож буй.
Малайз, Болгар зэрэг орнууд ч алтан медаль хүртсэн тамирчдадаа насан туршид нь сар бүр $1,000-ын урамшуулал олгодог бол Чили, Косово, Литвагийн хувьд үүнтэй тэнцүү хэмжээний урамшууллыг 4 жилийн хугацаанд олгодог гэнэ.
- Норвег, Исланд, Швед зэрэг орон мөнгөн урамшуулал олгодоггүй ч тамирчдадаа олимпын өмнө бэлтгэл сургуулилтад шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлдэг аж.
- Сонирхуулахад, Парисын Олимпын наадмыг 130 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагад шууд дамжуулах эрхийг олгож €750 саяын орлого олжээ. Энэ удаагийн олимпын наадмыг Монголд албан ёсны эрхтэйгээр Central TV болон Premier Sports Network хамтран шууд дамжуулж буй бөгөөд М банк, Неткапитал Санхүүгийн Групп, Энержи Ресурс, PC Mall, Unitel, MCS Coca-Cola, Toyota Top Motors зэрэг компаниуд ивээн тэтгэж хамтран ажиллаж байгаа аж.
Эх сурвалж: lemonpress