Skip to main content
Өдөр тутмын мэдээлэл

Трамп жагсаалын үеэр зэвсэгт халдлагад өртжээ.

By No Comments1 min read

 

АНУ-ын Пенсильвани мужид Бямба гаригийн (орон нутгийн цагаар) 18.10 цагт олон мянган хүний ​​өмнө болсон Трампын сонгуулийн кампанит ажлын үеэр буун дуу сонсогдсоны дараа нууц албаны ажилтнууд түүнийг хамгаалан тайзнаас буулгалаа.

Түүнийг ажилтнууд хамгаалалтын машинд суулгах үед түүний нүүр болон баруун гар цус болсон харагдсан байна.  Батлер тойргийн прокурор Ричард Голдингертай утсаар ярилцахад тэрээр буутай этгээдийг газар дээр нь хөнөөсөн бөгөөд жагсаалд оролцогчдоос одоогоор нэг хүн амиа алдсан гэж мэдэгджээ.

 

Түүний биеийн байдал сайн байгаа бөгөөд орон нутгийн эмнэлгийн байгууллагад эмчлүүлж байна. Трампын хэвлэлийн төлөөлөгч Стивен Чеунг мэдэгдэл хийж, Трампийн биеийн байдал сайн гэж мэдэгдэв. “Ерөнхийлөгч Трамп энэхүү үйлдлийн үеэр шуурхай арга хэмжээ авсан хууль сахиулах байгууллага болон яаралтай тусламжийн ажилтнуудад талархаж байна” гэж мэдэгдэлд дурдсан  байна.

 

Трампын ууган хүү, бага Доналд Трамп, “Тэр Америкийг аврахын төлөө тэмцлээ хэзээ ч зогсоохгүй” гэсэн үгтэй АНУ-ын төрийн далбааны өмнө нударгаа өргөсөн, нүүр нь цус болсон Трампын зургийг X дээр нийтэлжээ.

Энэ болсон үйл явдлын талаар Нууц албаныхан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд нэмэлт мэдээлэл удахгүй өгөх юм байна.

 

 

Эх сурвалж:  9news