Тайванийн арлын дээгүүр, эргэн тойронд Хятадын цэргийн сургуулилт явагдаж байгаатай холбогдуулан Тайванийн тал пуужин, тэнгисийн болон хуурай замын анги нэгтгэлүүдийг бэлэн байдалд орууллаа. Тайванийг тойрсон хоёр өдрийн байлдааны сургуулилт нь Тайванийн тусгаар тогтнолоо эрэлхийлсэн, салан тусгаарлах үзэл санаа гаргасных нь шийтгэл гэж Хятадын арми мэдэгдэв. Тайванийн Батлан хамгаалах яам “Хятадын үндэслэлгүй өдөөн хатгалга нь бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд аюул учруулсан” гэж мэдэгджээ. Тайвань ямар ч зөрчилдөөн гарахыг хүсэхгүй, гэхдээ бид бас хэн нэгнээс айж зугтахгүй гэж мэдэгджээ. Тайваны шинэ ерөнхийлөгч Тайпэйгээс өмнө зүгт орших Таоюань дахь тэнгисийн цэргийн баазад зочлох үеэрээ “Бид гадны аюул заналхийлэлтэй тулгарсан ч эрх чөлөө, ардчиллын үнэт зүйлсийг хадгалсаар байх болно” гэж хэлэв.Тэрээр мөн олон улс Тайваний аюулгүй байдалд санаа зовж байгаа нь дэлхий дахины дэвшилтэт компьютерийн чип нийлүүлэлтэнд бид гол үүрэг гүйцэтгэж байгаагийн илрэл, мөн Хятадууд Ази тивд өөрийн хяналтаа тогтоох гэсэн санаархалд хамгаалалт болж байгаагийн илрэл гэжээ. Ерөнхийлөгч Лай Тайванийн одоогийн статусыг хадгалж, Тайваний гол холбоотон болох АНУ, Япон, Австрали зэрэг бусад түншүүдтэй харилцах харилцаагаа хадгалахын зэрэгцээ Бээжинтэй яриа хэлэлцээ хийхийг эрмэлзэж байгаагаа мэдэгдэв.Хятадын эргийн хамгаалалтын албаныхан мэдэгдэлдээ, Хятадын эргийн ойролцоох Тайванийн хяналтад байдаг Кинмень болон Мацу арлын ойролцоо флот хууль сахиулах сургуулилт явуулахаар зохион байгуулж байгаа хэлсэн байна.
Эх сурвалж: http://9news.com.au