Skip to main content
Сүүлийн саруудад бараг 25 их наяд ам.долларын зах зээлийн үнэлгээгээ алдаад байгаа Европын тансаг зэрэглэлийн компаниудад БНХАУ-ын эдийн засгийн удаашрал улам их нөлөө үзүүлэх төлөвтэй байна. Хэрэглэгчдийн зарцуулалт буурснаар АНУ-ын “Гайхамшигт долоо” гэгддэг технологийн томоохон компаниудтай өрсөлдөх хэмжээнд тооцогддог байсан тансаг зэрэглэлийн хувцас, цүнх, үнэт эдлэл үйлдвэрлэгч компаниудын хувьцааны ханш огцом унаж буй.
Их Британийн алдарт “Burberry group”-ийн хувьд Лондоны “FTSE 100” индексээс хасагдаж, өнгөрсөн онд зах зээлийн үнэлгээ нь 70 хувиар буурсан. Ингэснээр индексэд байр сууриа алдсан юм. Түүнчлэн тансаг зэрэглэлийн компаниудын хувьцааны ханш унаж, зах зээлийн үнэлгээ нь III сарын оргил үеэсээ 240 тэрбум ам.доллароор буурсныг “Goldman Sachs” мэдээлсэн.
“Gucci”-ийн толгой компани “Kering” болон “Hugo Boss” компаниуд хамгийн их хохирол амссан бөгөөд өнгөрсөн нэг жилийн хугацаанд зах зээлийн үнэлгээнийхээ бараг тал хувийг алдаад байна. Харин жилийн өмнө зах зээлийн үнэлгээгээр Европын хамгийн том компанид тооцогдож байсан LVMH II байр луу ухарчээ.
Эх сурвалж: Bloomberg Mongolia