· Сиднейн өмнөд хэсэгт далайн эргийн хавцалаар зугаалж явсан хэсэг хүмүүсээс хоёр эмэгтэй далайд живж амиа алдсан байна. Өчигдөр 16.30 цагийн орчимд тус газарт түргэн тусламж дуудсан бөгөөд удалгүй 2 эмэгтэйг уснаас гаргаж авсан байна. Түргэн тусламжийн эмч нар хоёр эмэгтэйд хиймэл амьсгал хийсэн ч тэд газар дээрээ нас баржээ. Гурав дахь эмэгтэй эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд нуруу нугасны гэмтэл авсан байж болзошгүй гэв. NSW-ийн цагдаагийн ахлах ахлагч Жо МакНалти хэлэхдээ, таван хүний бүрэлдэхүүнтэй баг хадны дундуур алхаж байгаад давалгаанд цохигдон усанд унасан гэв. Surf Life Saving NSW-ийн гүйцэтгэх захирал Стивен Пирс далайн эргээр аялагчдыг эргийн дагуу болгоомжтой явахыг анхааруулав. “Сүүлийн хоёр долоо хоногт энэ байршилд дөрвөн живсэн тохиолдол гарсан бөгөөд эдгээр нь бүгд ил хадан хавцлаар явж байсан хүмүүс байсан ” гэж Пирс хэлэв. Мөн өнгөрсөн сард хоёр загасчин эрэг дагуух чулуунд дарагдаж нас барсан байна.
· Австрийн агаарын тээврийн компанийн онгоц Ням гарагт мөндөрт цохиулж их хэмжээний хохирол учирсан гэж Austrian Airlines мэдээлэв. Испанийн Пальма де Майорка хотоос Австрийн Вена хүрэхээр явж байсан 173 зорчигч мөн багийн зургаан гишүүний хамт Вена хотод аюулгүй газардсан байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр онгоцны урд хэсэг ноцтой гэмтсэн, бүхээгийн дээд хэсэг салж, бүхээгийн цонхны шилнүүд хагарсан гэсэн байна. “Airbus A320 онгоц Онгоц Вена руу ойртох үед энэхүү цаг уурын хүнд нөхцөлтэй тулгарсан байна. Одоо албаныхан хохирлын үнэлгээг гаргахаар ажиллаж байна. Өнгөрсөн сард Сингапурын агаарын тээврийн SQ321 онгоц мөн нислэгийн үеэр хүчтэй агаарын даралтын өөрчлөлтөнд орсны улмаас нэг зорчигч нас барж, 70 гаруй хүн шархадсан хэрэг гарсан юм.
Эх сурвалж: http://9news.au