Skip to main content

  Ням гарагт Бангладеш даяар засгийн газрын эсрэг эсэргүүцлийн жагсаал дахин өрнөж, жагсагчид Ерөнхий сайдыг огцрохыг шаардаж, Ерөнхий сайд жагсагчдийг хорлон сүйтгэх нийгмийн эсрэг үйл ажиллагаа явуулсан хэмээн буруутгаж, хөдөлгөөнийг дарахын тулд мобайл интернетийг тасалсан байна. Үймээний улмаас ойролцоогоор 100 орчим хүн амиа алдаж, олон зуун хүн шархаджээ. Тус улсын Бенгал хэл дээрх сонин Prothom Alo дээр хүчирхийллийн улмаас дор хаяж 95 хүн, түүний дотор 14 цагдаа амиа алдсан гэж мэдэгджээ. Нийслэл Дака болон бусад дүүргүүдэд шинэ хөл хорио ням гарагийн орой тодорхойгүй хугацаагаар тогтоогоод байна.

·         Австралийн бага насны хүүхдүүдийн багш нарын дийлэнх нь ойрын гурван жилд ажлаасаа гарахаар төлөвлөж байгаа гэж судалгаагаар гарсан нь энэ салбар гүнзгий хямралд орж байгааг харуулж байна.  Ажилчдын нэгдсэн холбооноос явуулсан гэнэтийн санал асуулгаар бага насны хүүхдүүдийн сургалтын төвүүдийн 97 хувь нь өнгөрсөн жил ажиллах хүчний хомсдолд орсноо илэрхийлжээ. Энэ нь 2023 онтой харьцуулахад нэмэгдсэн байна. Судалгаагаар Багш нарын цалинг 25 хувиар нэмэгдүүлсэн тохиолдолд  тэдний 90 хувь нь ажилдаа үлдэх магадлалтай гэж гаржаа. Эцэг эхчүүд үүнийг мөн хүлээн зөвшаарч байгаа бөгөөд 76 хувь нь боловсон хүчний хомсдол, халаа сэлгээ нь хүүхдийн боловсрол, чанарт сөргөөр нөлөөлж байна гэж үзэж байна.

 

Эх сурвалж: 9news

 

    YourFinServices Web System v2.1