Skip to main content

·         Нэгдсэн Үндэстний Байгууллага, 5-р сарын 14 Хойд Солонгос өнгөрсөн гуравдугаар сард Tornado Cash” валютын платформ дээр кибер халдлага хийх замаар 147.5 сая ам.доллар угаасан гэж НҮБ-ын хориг арга хэмжээ, хяналтын албаныхнаас  мэдээлжээ. НҮБ-ын хянагч нар хэлэхдээ 2017-2024 оны хооронд Хойд Солонгосын 97 сэжигтэй кибер халдлагыг шалгасан бөгөөд үүнээс шалтгаалан криптовалютын компаниудад нийт 3.6 тэрбум ам.долларын хохирол урирсан гэжээ. Зөвхөн 2024 онд гарсан халдлагуудын ихэнхийг “криптотой холбоотой жижиг компаниудад ажилдаг БНАСАУ-ын мэдээлэл технологийн ажилтнууд хийсэн байж магадгүй” гэж нэмж хэлэв. Хойд Солонгос нь 2006 оноос хойш дээрх чиглэлээр НҮБ-ын хориг арга хэмжээнд өртөж байгаа юм.

·         Мягмар гаригт Nasdaq хаалтын дээд ханшиндаа хүрлээ.  S&P 500 болон Dow индексүүд мөн өссөн, Үйлчилгээ, барааны үнэ огцом өссөнөөр АНУ-ын үйлдвэрлэгчдийн үнийн индекс 4-р сард хүлээгдэж байснаас илүү өссөн нь шинжээчид есдүгээр сард ХНС бодлогын хүүгээ бууруулах боломжоо алдлаа гэж үзэхэд хүргэв.

·         Ерөнхийлөгч Байден мягмар гарагт Хятадын цахилгаан автомашины гаалийн татварыг дөрөв дахин нэмэгдүүлж, 100 хувь болгож, компьютерийн чип, нарны зай, лити-ион батерейнд шинэ татвар ноогдуулж, Хятадын хямд өртөгтэй бараа, бүтээгдэхүүнээс зайлсхийх замаар дотоодын үйлдвэрлэлээ сэргээхээр оролдож байна. Тэрээр Америкийн ажилчид болон бизнес эрхлэгчдийг хамгаалахын тулд Хятадын 18 тэрбум долларын бараа бүтээгдэхүүнд ногдуулах татвараа нэмсэн гэж Цагаан ордон мэдэгдэв.

Эх сурвалж: http://reuters.com