1.Энэхүү бодлогын тухай
Энэхүү Нууцлалын бодлого нь Saruul Narandelger trading as Your Fin Services (“YFS”, “бид”), ABN 68 927 340 905, Сидней, NSW, таны хувийн мэдээллийг хэрхэн цуглуулах, ашиглах, бусдад өгөх, хадгалах, хамгаалах талаар тайлбарлана. Энэ нь манай AUD ↔ MNT мөнгөн гуйвуулгын болон зээлийн үйлчилгээнд хамаарна. Бид хувийн мэдээллийг Австралийн Privacy Act 1988 (Нууцлалын тухай хууль) болон Австралийн нууцлалын зарчмууд (APPs)-ын дагуу боловсруулна. AUSTRAC-д бүртгэлтэй тайлагнагч байгууллагын хувьд бид мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх (AML/CTF) үйл ажиллагаандаа Privacy Act-ийн хамрах хүрээнд багтдаг.

2. Бид ямар хувийн мэдээлэл цуглуулдаг вэ?
• Хувийн болон холбоо барих мэдээлэл: овог нэр, төрсөн огноо, оршин суугаа хаяг, утасны дугаар, и-мэйл хаяг, сошиал хаягийн нэр.
• Бичиг баримт: гадаад паспорт, Монгол Улсын иргэний үнэмлэх, Австралийн жолооны үнэмлэх эсвэл зурагтай үнэмлэхний хуулбар, баримт бичгийн дугаар.
• Баталгаажуулалтын мэдээлэл: хаягийн баталгаа (жишээ нь төлбөрийн баримт), бичиг баримт болон хэн болохыг шалгасан үр дүн.
• Гүйлгээний мэдээлэл: дүн, ханш, огноо, банкны дансны мэдээлэл, мөнгөний эх үүсвэр, гүйлгээний зориулалт.
• Хүлээн авагчийн мэдээлэл: хүлээн авагчийн нэр, банк, дансны мэдээлэл, тантай ямар холбоотой болох.
• Техникийн мэдээлэл: манай вэбсайт, аппыг ашиглах үеийн төхөөрөмж, IP хаяг, хэрэглээний мэдээлэл.
• Зээлийн мэдээлэл (зөвхөн зээл хүсэгчид): ажил эрхлэлт, орлого ба зардал, банкны хуулга, татварын тайлан, одоо байгаа өр төлбөр, зээлийн түүх, credit score.
Зарим мэдээлэл Privacy Act-ийн дагуу “эмзэг мэдээлэл” байж болно. Бид үүнийг зөвхөн таны зөвшөөрлөөр, зайлшгүй шаардлагатай үед эсвэл хуулиар шаардсан, зөвшөөрсөн тохиолдолд цуглуулна. AML/CTF хуулиар бид таныг танин баталгаажуулах үүрэгтэй тул нэрээ нууцлан эсвэл өөр нэрээр манай үйлчилгээг ашиглах боломжгүй.

3.Бид мэдээллийг хэрхэн цуглуулдаг вэ?
Та бүртгүүлэх, гүйлгээний хүсэлт гаргах, эсвэл и-мэйл, утас, Facebook Messenger, вэбсайт/аппаар бидэнтэй холбогдох үед бид мэдээллийг танаас шууд цуглуулна. Мөн гуравдагч этгээдээс, тухайлбал хэн болохыг баталгаажуулах эх сурвалж (жишээ нь e-Mongolia төрийн порталь), банк болон төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, зээлийн мэдээллийн байгууллага (зөвхөн зээл хүсэгчид), мөн хэрэв та хүлээн авагч бол танд мөнгө илгээж буй хүнээс цуглуулж болно.

4.Бид яагаад цуглуулж, ашигладаг вэ?
• таны хэн болохыг баталгаажуулж, AML/CTF Act 2006 болон бусад хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх;
• таны гүйлгээг боловсруулах, хянах, гүйцэтгэх;
• зээлийн хүсэлтийг, түүний дотор зээл төлөх чадварыг тань үнэлэх, зээлийг удирдах, төлүүлэх;
• залилан, луйвар, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх;
• тантай харилцах, ханш болон үйлчилгээний мэдээлэл илгээх;
• асуулт, гомдлыг шийдвэрлэх;
• үйлчилгээгээ сайжруулах, бүртгэл хөтлөх.
Бидний хүссэн мэдээллийг өгөхгүй бол бид танд үйлчилгээ үзүүлэх боломжгүй байж болно.

5.Маркетингийн мэдээлэл
Бид танд ханш болон үйлчилгээний мэдээ илгээж болно. Та хүссэн үедээ бидэнд хэлэх эсвэл “unsubscribe” сонголтоор татгалзаж болно. Бид таны хувийн мэдээллийг худалддаггүй.

6.Бид хэнд мэдээлэл өгдөг вэ?
Бид хувийн мэдээллийг зөвхөн дээрх зорилгоор шаардлагатай үед эсвэл хуулиар шаардсан тохиолдолд өгнө. Үүнд:
• хуулийн дагуу AUSTRAC болон бусад төрийн, зохицуулагч, хууль сахиулах байгууллага;
• таны гүйлгээг гүйцэтгэхэд оролцох Австрали, Монгол дахь банк, төлбөрийн түншүүд;
• хэн болохыг баталгаажуулах үйлчилгээ үзүүлэгчид;
• зээлийн хувьд: зээлийн мэдээллийн байгууллага, зээл төлөгдөөгүй тохиолдолд өр төлүүлэх байгууллага эсвэл хуулийн зөвлөх;
• бизнесээ явуулахад туслах мэдээллийн технологи, үүлэн хадгалалт, харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгчид (жишээ нь Google, Meta/Facebook Messenger, ManyChat);
• нууцлалын үүрэг хүлээсэн, гүйлгээ боловсруулахад туслах Австрали, Монгол дахь гэрээт гүйцэтгэгч, ажилтнууд;
• таны хүлээн авагч (жишээ нь илгээгчийн хувьд таны нэр);
• таныг төлөөлөх эрх олгосон этгээд.

7.Гадаад улс руу мэдээлэл дамжуулах?
Манай үйлчилгээ Монгол руу болон Монголоос мөнгө шилжүүлдэг тул бид хувийн мэдээллийг Монгол Улс дахь банк, гэрээт гүйцэтгэгч, хүлээн авагчид өгдөг. Мөн манай зарим үйлчилгээ үзүүлэгч мэдээллийг бусад улсад, тухайлбал АНУ-д хадгалж болно. Гадаад дахь хүлээн авагчид таны мэдээллийг APPs-тай нийцүүлэн боловсруулахын тулд бид боломжит арга хэмжээг авна.

8A.Хадгалалт, аюулгүй байдал, хадгалах хугацаа
• Бид мэдээллийг хандалтыг хянадаг, аюулгүй үүлэн системд цахимаар хадгална.
• Зөвхөн ажлынхаа шаардлагаар хэрэгтэй хүмүүс хандах эрхтэй.
• Хэрэглэгчийн (KYC) болон гүйлгээний бүртгэл: AML/CTF хуулийн дагуу тантай харилцаа дууссанаас хойш дор хаяж 7 жил.
• Зээлийн гэрээ болон холбогдох баримт: YFS-ийн бодлогоор зээлийн гэрээ дууссанаас хойш дор хаяж 10 жил.
• Татвартай холбоотой бүртгэл: Австралийн татварын хуулийн дагуу дор хаяж 5 жил.
• Мэдээлэл шаардлагагүй болж, хуулиар хадгалах үүрэггүй болсон үед бид түүнийг аюулгүйгээр устгах эсвэл хувь хүнийг тодорхойлохгүй болгоно.

8B. Зээлийн мэдээлэл
Хэрэв бид зээлийн мэдээллийн байгууллагаас таны зээлийн тайланг (credit report) авбал түүнийг Privacy Act-ийн Part IIIA болон Credit Reporting Code-ийн дагуу боловсруулна.

9.Мэдээлэл алдагдах
Мэдээлэл алдагдсанаас танд ноцтой хохирол учрах магадлалтай бол бид Notifiable Data Breaches журмын дагуу танд болон Австралийн Мэдээллийн комиссарын газар (OAIC)-т мэдэгдэнэ.

10.Мэдээлэлтэй танилцах, засварлуулах
Та бидний хадгалж буй өөрийн хувийн мэдээлэлтэй танилцах, буруу, хуучирсан, дутуу бол засварлуулах, мөн устгуулах эсвэл ашиглалтыг хязгаарлуулах хүсэлт гаргаж болно. Хуулиар зөвшөөрсөн хэмжээнд бид устгах, хязгаарлахыг зөвшөөрөх боловч хуулиар хадгалах үүрэгтэй бүртгэлийг устгах боломжгүй. Доорх хаягаар холбогдоно уу. Бид хуанлийн 30 хоногийн дотор хариу өгнө. Хуульд заасан зарим тохиолдолд (жишээ нь AUSTRAC-д өгсөн тайланг ил болгох бол) бид татгалзаж болно. Татгалзвал хуулиар зөвшөөрсөн хэмжээнд шалтгааныг тайлбарлана.

11.Зөвшөөрлөөс татгалзах
Та хүссэн үедээ манай үйлчилгээг ашиглахаа зогсоож болно. Гэхдээ хуулиар хадгалах үүрэгтэй бүртгэлийг бид үйлчилгээ зогссоны дараа ч хадгалах ёстой.

12.Вэбсайт ба күүки
Манай вэбсайт ажиллах болон хэрхэн ашиглагдаж буйг ойлгохын тулд күүки (cookies) болон түүнтэй төстэй хэрэгсэл ашиглаж болно. Та хөтөч дээрээ күүкиг унтрааж болох ч зарим функц ажиллахгүй байж болно.

13.Нууцлалын гомдол
Таны хувийн мэдээллийг хэрхэн боловсруулсанд санаа зовж байвал эхлээд бидэнтэй холбогдоно уу. Бид Гомдол шийдвэрлэх журмын дагуу 30 хоногийн дотор хариу өгнө. Сэтгэл хангалуун бус бол OAIC-д хандаж болно: www.oaic.gov.au, утас 1300 363 992.

14.Холбоо барих
• Нууцлалын асуудал хариуцсан ажилтан: Saruul Narandelger
• И-мэйл: support@yourfinservices.com.au
• Утас: 0413 214 909; 7223 4909
• Хаяг: Sydney, NSW, Australia

15.Бодлогын өөрчлөлт
Бид энэхүү бодлогыг үе үе шинэчилж болно. Хүчинтэй хувилбар нь манай вэбсайтад байнга байрлана. Бодлогыг англи, монгол хэлээр гаргасан бөгөөд зөрүүтэй тохиолдолд англи хувилбарыг баримтална.