Skip to main content
Өдөр тутмын мэдээлэл

Монгол Улсын гадаад өрийн хамгийн их хувийг компани хоорондын зээллэг буюу ГШХО эзэлдэг бөгөөд өнгөрсөн улиралд л гэхэд өрийн сагсны 44.8%-ийг эзэлжээ

By No Comments1 min read

Монгол Улсын гадаад өрийн хамгийн их хувийг компани хоорондын зээллэг буюу ГШХО эзэлдэг бөгөөд өнгөрсөн улиралд л гэхэд өрийн сагсны 44.8%-ийг эзэлжээ. Харин ЗГ-ын өр I улиралд өмнөх оноосоо 10.9% буурч $7.9 тэрбумд хүрсэн бөгөөд гадаад өрийн сагсны 23%-ийг бүрдүүлэх болов. Гэхдээ сүүлийн 10 жилд компани хоорондын зээллэг тус хугацаанд 30% өссөн байхад ЗГ-ын өр бүр 57%, бусад салбарынх 53.8% буюу нэлээн хурдацтай өссөн байгаа юм. 

  • Цаашлаад, гадаад өрийн сагсанд эзлэх компани хоорондын зээллэгийн хувь хэмжээ I улиралд 10 жилийн өмнөхөөс 5.5 нэгж хувиар буурсан бол ЗГ-ынх 6.9 нэгж хувиар, бусад салбарын өр 6 нэгжээр тус тус нэмэгджээ.
  • Өрийн түлхэгч хүч: Үүнээс гадаад өр сүүлийн 10 жилд 62% өсөхөд ЗГ болон бусад салбарын өр тогтмол нэмэгдсэн нь нөлөөлснийг харж болохоор.
  • Харин ДНБ-д? Цаашлаад гадаад өрийг ДНБ-тай харьцуулан харвал өнгөрсөн жилийн эцэст ДНБ-ий 150%-тай дүйх болсон. Үүнээс ЗГ-ын өр дангаараа ДНБ-ий 49%-тай тэнцэх болсон төдийгүй Fitch Ratings-с 2024 онд тус харьцааг 53%-д хүрэх таамаглал гаргаад буй

Сонгуулийн жилийн нөлөө

ЗГ энэ онд $600 саяын дүн бүхий Хуралдай бондын эргэн төлөлт хийх товтой байсан ч өнгөрсөн 11-р сард $350 саяын дүн бүхий Сенчири III бондыг гаргаснаар 2026 он хүртэл ямар нэг бондын эргэн төлөлт байхгүй болсон байна.

Бондыг бондоор: Сенчири III бондын хүү 7.875% буюу хамгийн бага эрсдэлийн үнэлгээтэй бонд гэж танилцуулж байсан. Гэсэн ч манайд бондоор босгосон санхүүжилтээр хуучин өрөө дардаг тогтолцоо бий болжээ. 

 

Эх сурвалж: http://lemonpress.mn

    YourFinServices Web System v2.1