Skip to main content
Өдөр тутмын мэдээлэл

Лондонд өчигдөр World Airline Awards-ын шилдгүүдийг шалгаруулжээ. 1999 оноос хойш Skytrax-аас зохион байгуулдаг уг шагнал нь үйлчилгээ, үнэ, тав тух зэрэг олон хүчин зүйлээр агаарын тээврийн компаниудыг үнэлэн шалгаруулжээ

By No Comments1 min read

·         Австралийн зарим мужууд олон нийтийг хамарсан тоглолт үйл ажиллагааны үеэр эм, мансууруулах бодисын хэрэглээний зэрэг тогтоох тест хийхийг хуульчлаж эхэлсэн байна. Нэгдүгээр сард Мельбурн хотод болсон Хардмиссийн фестивалийн үеэр сэтгэцэд нөлөөлөх эмийг хэтрүүлэн хэрэглэсэн байж болзошгүй найман хүн комад орсоны дараа мэргэжилтнүүд эм бэлдмэлийн хэрэглээг шалгах түргэвчилсэн тест хийхийг уриалаад байгаа бөгөөд одоогийн байдлаар Queensland  болон ACT олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл илрүүлэх түргэвчилсэн тест хийхийг хуулиар зөвшөөрөөд байна.

·         Лондонд өчигдөр World Airline Awards-ын шилдгүүдийг шалгаруулжээ. 1999 оноос хойш Skytrax-аас зохион байгуулдаг уг шагнал нь үйлчилгээ, үнэ, тав тух зэрэг олон хүчин зүйлээр агаарын тээврийн компаниудыг үнэлэн шалгаруулдаг юм. Австралийн гол агаарын тээврийн компаниуд тийм ч дээгүүр орж чадсангүй. Qantas өнгөрсөн жил шилдэг 100-ын 17-д орж байсан бол энэ жил 24-т, Virgin Australia 46-аас 54-рүү , Jetstar 69-өөс 74-рүү  доошилжээ . Харин агаарын тээврийн Рекс 6 шат ахиж 50-д орсон байна.

·         Палестины эрүүл мэндийн албаныхан аравдугаар сард дайн эхэлснээс хойш Израилийн дайралтаас болж амь үрэгдэгсдийн тоо 25,000-аас давж, ихэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байсан гэж мэдэгдлээ.  Газаын эрүүл мэндийн яам өнгөрсөн 24 цагийн дотор 178 палестин хүн амь үрэгдсэн гэж Ням гарагт мэдэгдлээ. Израилийн цэргийнхэн тулалдаанд нэг цэрэг амиа алдсан гэж мэдэгдэв.

 

 

Эх сурвалж: 9news

    YourFinServices Web System v2.1