Skip to main content
Өдөр тутмын мэдээлэл

“Зэсийн үнэ тонн нь 15 мянган ам.доллар хүрэх боломжтой” гэж “Goldman Sachs”-ийн Таваарын хэлтсийн Ерөнхий захирал асан, “Energy Pathways” компанийн Стратегийн захирал Жеф Кури таамаглалаа

By No Comments1 min read
“Зэсийн үнэ тонн нь 15 мянган ам.доллар хүрэх боломжтой” гэж “Goldman Sachs”-ийн Таваарын хэлтсийн Ерөнхий захирал асан, “Energy Pathways” компанийн Стратегийн захирал Жеф Кури таамаглалаа. Мөн “Зэсийн арилжаа бол миний харсан хамгийн итгэл үнэмшилтэй хөрөнгө оруулалт” гэж онцолсон байна.
Тэрбээр 2000-аад оны үед газрын тосны үнэд өөдрөг хүлээлттэй байсан ч газрын тосны үнэ долоон удаа 20 ам.доллароос 140 ам.доллар хүрч байсан гэж тодотгожээ. Харин зэсийн хувьд үнэ нь өсөх боломж маш өндөр байгааг онцлов.
Зэсийн үнэ сүүлийн 56 жилийн түүхэн дээд түвшинд буюу тонн нь 11.4 мянган ам.доллар даваад байна. Энэ он гарсаар зэсийн үнэ 35 орчим хувиар өсөөд байгаагийн дийлэнх нь сүүлийн хэдэн долоо хоногт өслөө.
Хиймэл оюуны дата төвүүд болон батлан хамгаалахын эрэлт нь зэсийн хэрэглээнд огцом нөлөө үзүүлэхийг шинжээчид онцолж байна. Үүнтэй холбоотойгоор БНХАУ-ын “Zijin Mining Group” зэрэг зэсийн томоохон тоглогчид нийлүүлэлтийн төлөвлөгөөгөө шинэчилж, 2025 он гэхэд 1.22 сая тонныг нийлүүлэхээр болоод байгаа аж.
Хэдий тийм боловч шинээр зэсийн уурхай нээхэд урт хугацаа шаарддаг. Одоогийн нийлүүлэлтийн хомсдол нь 2021 оны шинжээчдийн дүгнэлтийг нотолсон хэрэг болж байгааг онцолж байна.
 
Эх сурвалж: http://Bloomber.com