Skip to main content
Өдөр тутмын мэдээлэл

Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газар (ШШГЕГ)-ын “Сүлд” спорт хорооны тамирчин Бавуудоржийн Баасанхүү Парисын олимпоос Монголын анхны мөнгөн медалийг хүртлээ

By No Comments1 min read
Монголын баг тамирчид олимпоос нийт 30 медаль хүртэж байжээ. Төрлүүдээр нь авч үзвэл жүдод хамгийн олон буюу 11 медаль (нэг алт, дөрвөн мөнгө, зургаан хүрэл) хүртсэн бол чөлөөт бөхөөр 10, боксоор долоо, буудлагаар хоёр медаль зүүжээ. Найдангийн Түвшинбаяр, Энхбатын Бадар-Ууган нар 2008 оны Бээжингийн олимпоос алтан медаль хүртэж байв.
Харин энэ удаа Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газар (ШШГЕГ)-ын “Сүлд” спорт хорооны тамирчин Бавуудоржийн Баасанхүү Парисын олимпоос Монголын анхны мөнгөн медаль хүртлээ.
Манай тамирчин шигшээд Японы Нацүми Цүнадод ялагдсанаар энэ олимпын анхны, Монголын багийн түүхэнд 12, эмэгтэй тамирчдаас гурав дахь мөнгөн медалийн эзэн болсон юм.
Энэ жинд Шведийн 18 настай Тара Бабулфэйт, Францын Ширин Боукли нар хүрэл медаль хүртлээ.
Эмэгтэйчүүдийн 48 кг жингийн олимпын медалийг Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны гишүүн, Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны тэргүүн Б.Баттүшиг гардуулан өглөө.
Монголынхоо Бүх тамирчиддаа амжилт хүсье. Алдарын одыг атгах зам нь шулуун байх болтугай.