Skip to main content
Өдөр тутмын мэдээлэл

Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг нас барсных нь дараа их хэмжээний хөрөнгийг нь хэрхэн зарцуулах гэрээслэлээ өөрчиллөө

By No Comments1 min read

Berkshire Hathaway-ийн эзэн, 93 настай Уоррен Баффет Уолл Стрит сэтгүүлд хэлэхдээ, гэрээслэлээ дахин боловсруулж, нас барсных нь дараа Билл ба Мелинда Гейтсийн санд хандив үргэлжлүүлэн өгөхөө зогсоох талаараа дурдлаа. Билл ба Мелинда Гейтсийн Сангийн гүйцэтгэх захирал Марк Сузман CNN-д өгсөн ярилцлагадаа “Уоррен Баффет 18 гаруй жилийн турш Гэйтсийн санд маш өгөөмөр хандсан ба бидний ажилд ойролцоогоор 43 тэрбум доллар (64.3 тэрбум австрали доллар) хандивласанд бид гүнээ талархаж байна”гэв.

Баффетын хүүхэд бүр өөрийн гэсэн сайн үйлсийн  байгууллагуудтай бөгөөд хөрөнгөө гурван хүүхдийнхээ хариуцан үйл ажиллагаа явуулдаг сайн үйлсийн  санд оруулна гэж хэлжээ. Өмнө нь Баффет өөрийн гэрээслэлдээ түүний эд хөрөнгийн 99 гаруй хувийг Билл ба Мелинда Гейтсийн сан болон түүний гэр бүлтэй холбоотой дөрвөн буяны байгууллагад үлдээхээр гэрээслэсэн байв.

Баффет өнгөрсөн жил өөрийн гэр бүлийнхээ удирддаг дөрвөн буяны байгууллагад 130.1 сая доллар, 2022 онд ойролцоогоор 112.1 сая доллар хандивласан байна.

Баффеттн Berkshire Hathaway-ийн Хувьцааны үнэлгээ ойролцоогоор 191.4 тэрбум доллар байна.

 Эх сурвалж: 9news

 

 

 

    YourFinServices Web System v2.1