Skip to main content
БНХАУ-ын Хөрөнгийн бирж өдөр тутмын тоон мэдээллээ гаднын биржүүдэд өгөхөө зогсоолоо. БНХАУ хөрөнгө оруулагчдын анхаарлыг урт хугацааны үзүүлэлт рүү чиглүүлэх үүднээс ийм алхам хийсэн гэж шинжээчид үзэж байна.
Даваа гарагаас эхлэн БНХАУ-ын Хөрөнгийн бирж өдөр тутмын тоон мэдээллээ гаднын биржүүдэд өгөхөө зогсоож байна. Тэрхүү мэдээлэл нь хөрөнгө оруулагчдын хувьд 8.3 их наяд ам.доллароор хэмжигддэг БНХАУ-ын эдийн засгийг ажиглах гол үзүүлэлт байсан аж.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард гаднын хөрөнгө оруулагчид БНХАУ-ын Хөрөнгийн биржээс ээлж дараалан гарч байсан нь дээрх өөрчлөлт хийгдэх гэж байгаагийн анхны дохио болж байжээ. Энэхүү шийдвэрийн дараа баасан гарагт БНХАУ-ын Хөрөнгийн биржийн үзүүлэлт он гарснаас хойш анх удаа сөрөг гарлаа.
БНХАУ эдийн засгаа тогтворжуулах, зах зээлийн савлагааг бууруулах, хөрөнгө оруулагчдын анхаарлыг урт хугацааны үзүүлэлт рүү чиглүүлэх үүднээс ийм алхам хийсэн гэж шинжээчид үзэж байна.
Хэрэв хувьцаа үргэлжлэн зарагдсаар байвал энэ онд БНХАУ-ын хөрөнгийн зах зээл “Bloomberg”-ийн бүртгэл хөтөлж эхэлсэн 2016 оноос хойш анх удаа сөрөг үзүүлэлттэй гарахаар байгаа аж.
Эх сурвалж: Bloomberg Mongolia

    YourFinServices Web System v2.1