Ерөнхий сайд Энтони Албанезе, Ерөнхий сайд Ли Цян нар бямба гарагт Канберра дахь парламентын ордонд уулзалтыг зохион байгуулна.
Хятадын ерөнхий сайд айлчлалынхаа хүрээнд Аделаида, Перт хотуудад зочилж, мөн Австрали-Хятадын хооронд бизнес эрхлэгч Хятадын томоохон комданиудын гүйцэтгэх удирдлагуудтай дугуй ширээний уулзалт хийнэ.
“Ерөнхий сайд Ли Цяны Австралид хийсэн айлчлал нь манай хоёр улсын хооронд шууд харилцах чухал боломж гарч ирж байгаа юм” гэж Албанес мэдэгдэв.
“Хятадын Ерөнхий сайдын айлчлалын үеэр Австрали улс үндэсний үнэт зүйл, ард түмнийхээ үзэл санаа, эдийн засгийн давуу талаа харуулах замаар ашиг сонирхлоо илэрхийлэх боломж юм.”
Ерөнхий сайд Энтони Албанезе “Австрали Хятадтай тогтвортой, шууд харилцаатай хэвээр байна. Хятад улс бол Австралийн хамгийн том худалдааны түнш бөгөөд манай эдийн засгийн харилцаа манай хоёр улсад ихээхэн ашиг тусаа өгсөөр байна” гэж хэлэв.
Айлчлалын үеэр удирдагчид нэг сая гаруй гишүүнтэй Хятад-Австралийн нийгэмлэгийн нийтийн арга хэмжээнд оролцох юм.
Мөн “Бид боломжтой газар хамтран ажиллаж, шаардлагатай газар санал зөрөлдөж, үндэсний ашиг сонирхлынхоо төлөө оролцох болно” гэж Албанес “нэмж хэлэв.
Эх сурвалж: http://9news.au