· Балбын нийслэл Катмандугаас хөөрсөн дараа онгоц удалгүй осолдож, 18 хүн амиа алдаж, зөвхөн онгоцны нисгэгч амьд үлдсэн байна. Нисгэгч нүдээ гэмтээсэн ч амь насанд нь аюул учраагүй гэж Катмандугийн Анагаах ухааны коллежийн эмнэлгийн эмч мэдэгдэв.
· Ирэх сард болох Австралийн нөөцийн банкны уулзалтын үеэр Австралийн эдийн засгийн мэдээ мэдээлэл, инфляци хүлээгдэж байснаас өндөр гарч үүний үр дүнгээс харгалзан нөөцийн банк бодлогын хүүнд яаран өөрчлөлт оруулсан тохиолдолд Австрали улс эдийн засгийн уналтад орж болзошгүйг эдийн засагчид анхааруулж байна. Холбооны засгийн газар 3-р шатлалын татварыг бууруулаагүй бол улс орон аль хэдийн уналтын ирмэг дээр ирэх байсан гэж Deloitte Access Economics-ийн шинэ тайланд дурджээ. Эдийн засагчид нөөцийн банк хүүгээ хэвээр үлдээх эсвэл нэмэх 2 сонголт л байгаа гэж үзэж байна. Deloitte 2024 онд Австралийн эдийн засаг нэг хувиар өснө гэж таамаглаж байна.
Эх сурвалж: 9news