Skip to main content
Өдөр тутмын мэдээлэл

Африк тивд тархаад буй сармагчны цэцэг буюу Mpox өвчин газар авч, Тайланд Улсад бүртгэгдлээ

By No Comments1 min read
Африк тивд тархаад буй сармагчны цэцэг буюу Mpox өвчин газар авч, Тайланд Улсад бүртгэгдлээ. Өнгөрсөн долоо хоногт Африкаас Бангкокт ирсэн европ гаралтай эрэгтэйгээс халдвар илэрсэн байна.
Аялал жуулчлалын төв болсон Тайланд Улс нь Бангкокийн нисэх онгоцны буудал зэрэг олон улсын нэвтрэх цэгүүдэд хяналт, шалгалтын арга хэмжээг чангатгахаа мэдэгдлээ. Mpox тархаад буй 42 орны аялагчид Тайланд Улс руу явахаасаа өмнө Эрүүл мэндийн яамны онлайн өргөдөлд бүртгүүлж, эрүүл мэндийн үзлэгт хамрагдах шаардлагатай гэж үзэж байна.
Мөн Сингапур Улс хилийн шалган нэвтрүүлэх цэгүүдэд Mpox-ийн шинж тэмдэгтэй өвчтөнийг илрүүлэх сканер суурилуулахаар болсноо мэдэгдэв. Түүнчлэн БНХАУ, Энэтхэг, Пакистан зэрэг Азийн орнууд сүүлийн үед Mpox-ийн тандалтаа эрчимжүүлээд байна.
Энэ онд Mpox-ийн 13 батлагдсан тохиолдол илэрсэн ч бүгд хөнгөн хэлбэрийн Clade II зэрэглэлийн халдвар байгааг Сингапурын ЭМЯ пүрэв гарагт мэдэгджээ. Сингапурт тус өвчний халдвар одоогоор бүртгэгдээгүй байна.
 
Эх сурвалж: Bloomberg Mongolia