АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэл хийж 2024 оны 11-р сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөс татгалзсан гэдгээ мэдэгдлээ.
Тэрбээр дэд ерөнхийлөгч Камала Харрисыг Ардчилсан намаас нэр дэвшүүлэхийг дэмжиж байгаагаа мөн дурдлаа.
Өнгөрсөн сард Дональд Трамптай хийсэн мэтгэлцээний дараа Байденыг олон удаа үг хэл ярианы алдаа гаргасан гэж буруутгаж байсан бөгөөд түүнийг огцрох уриалга улам бүр нэмэгдсэн нь энэхүү шийдвэр гаргахад ихээхэн нөлөөлөв. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн хүн сонгуульд оролцохоос татгалзсан тохиолдол өмнө нь гарж байгаагүй аж. Одоогийн байдлаар Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх дэвшигчийг сонгох нь ихээхэн маргаантай асуудал болоод байна. Энэ 8-р сарын дунд сонгуульд нэр дэвших дэвшигчийг албан ёсоор тодруулах бөгөөд ардчилсан намаас дэд ерөнхийлөгч Камала Харрисаас гадна нэр дэвших магадлалтай Калифорнийн амбан захирагч Гэвин Ньюсом, Мичиганы амбан захирагч Гретчен Витмер, Пенсильванийн амбан захирагч Жош Шапиро, Кентакки мужийн захирагч Энди Бешиар нарын талаар яригдаж эхэлсэн байна.
Эх сурвалж: 9news