Skip to main content

АНУ-д шувууны томуу дэгдсний дараа АНУ-н зарим хэсэгт шувууны аж ахуй, шувууны дагалдах бүтээгдэхүүний худалдаанд хязгаарлалт тавьжээ. АНУн баруун өмнөд хэсэгт байрлах хоёр фермд  H7N3 халдварын тохиолдол илэрсэний дараа 500 мянга гаруй тахиаг устгасан байна. Өчигдөр АНУ-ын Хөдөө аж ахуйн яам халдвар дэгдсэн мужаар дамжин өнгөрөх шувууны гаралтай бүтээгдэхүүнд хязгаарлалт тогтоов. Энэхүү хязгаарлалтанд шувууны мах, амьд шувууд, ангаахайн өндөг, дайвар бүтээгдэхүүн болон бусад хэд хэдэн шувууны бүтээгдэхүүнд хамаарна. Шинэ төрлийн ханиад бүртгэгдсэнээс хойш АНУ-д боловсруулсан бүтээгдэхүүн импортлоход хөдөө аж ахуйн яамны удирдамжийн дагуу эмчилсэнийг баталгаажуулсан зөвшөөрөл эсвэл засгийн газрын гэрчилгээтэй байхыг шаардаж байна. Амьтны болон амьтны хүрээлэнгийн шувууд, тагтаа зэргийг АНУ-ын засгийн газрын зөвшөөрлийн дагуу импортлох боломжтой хэвээр байгаа ч Нью-Йорк болон Майамид 30 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоожээ.  Мөн өнгөрсөн баасан гарагт шувууны ханиад Western Australia-д бүртгэгдсэн байна. Халдвар илэрсэн бүс нутгаар 15-20 кмт хорио тогтоожээ. Албаныхан гэрийн тэжээвэр шувууд, зэрлэг шувууд болон бусад амьтдын дунд өвчний ер бусын шинж тэмдэг илэрвэл эсвэл олноор  нас барсан тохиолдолтой таарвал мужийн малын өвчлөлийн шууд утсанд мэдэгдэх шаардлагатайг онцоллоо. Австралийн эмнэлгийн мэргэжилтнүүд шувууны ханиадны тархаад Австралид гарсан тохоилдлууд нь хүнд өвчлөл үүсгэх омог биш ч тайван байлгүй асуудлууд нухацтай авч үзэн зогсоох хэрэгтэй  гэж анхааруулсан байна.

Энэхүү АНУ болон Австралид бүртгэгдээд байгаа шувууны ханиадны дэгдэлтээс шалтгаалан хөрөнгийн бирж дээр вакцин үйлдвэрлэгч томоохон компаниудын хувьцааны ханш  11%-18.8%-иар өсөөд байна. 
 

 

Эх сурвалж: http://9news.com.au