Skip to main content

 

·        Австрали даяар эмийн сангуудаар зарагдаж байсан хурхиралтын эсрэг хоолойн шүршигчийг эргүүлэн татах шийдвэр гаргажээ. Австралийн шударга өрсөлдөөн , хэрэглэгчдийн хорооноос 25 гр Puranox шүршигчийн шошго дээр ксилит болон гидрокси пропил метил целлюлозын найрлага бичигдээгүй байгаа нь харшилтай эсвэл мэдрэмтгий хүмүүст харшлын урвал үзүүлэх эрсдэлтэй гэж мэдэгджээ.

·         Домэйн цахим сүлжээний мэдээллээс үзэхэд Сиднейн түрээсийн байшингийн дундаж үнэ 2024 оны 6-р сард 750 долларт хүрч дээд амжилт тогтоожээ. Улс даяар түрээсийн өсөлт бага зэрэг суларч байгаа ч энэ нь 2023 оны 6-р сараас 7.1 хувиар өссөн байгаа бөгөөд тус улсын нийслэлүүдийн дунд хамгийн өндөр түрээсийн төлбөр хэвээр байна

·         Тасманийн цаг уурын станц тухайн бүс нутагт Лхагва гарагийн өглөөний 6:00 цагийн үед температур -12.9 хэм байсан талаар мэдээллэлээ. Энэ нь Тасманид 1983 оны 7-р сарын 1-нд Батлерсийн хавцал орчмоор -12.5 хэм хүрч байсан доод температурыг давсан байна.

 

Эх сурвалж: 9news

    YourFinServices Web System v2.1