Skip to main content

Австралийн зүүн өмнөд хэсгээр өвлийн хүйтэн цаг агаар амралтын өдрүүдээр үргэлжилж, зарим мужид салхи шуургатай байх төлөвтэй байна.

Цаг уурын товчоо SA, NSW, Victoria, Western Australia-н өмнөд эрэг, ACT мужийг хамарсан хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Өнөөдөр өглөөнөөс эхлэн SA даяар хүйтний эрч чангарч, Өндөр уулын нуруу болон далайн эргийн зарим хэсэгт салхи шуургатай байх нь. Салхины дундаж хурд 60 км/цаг байх ба зарим хэсгээр өнөөдөр орой 100 км/цаг хүртэл хүчтэй шуурч, маргааш өглөө хүртэл үргэлжлэхийг анхааруулж байна.

Зарим газраар хур тунадас, мөндөр, цасан шуурга шуурах төлөвтэй гэжээ.

Аделаида, Порт Линкольн, Седуна, Кингскот, Виктор Харбор, Менинги зэрэг хотуудад өнөөдөр цаг агаарын хүнд нөхцөл байдал үүсэж болзошгүй байна. Харин өнөө оройноос эхлэн NSW-н уулархаг хэсэг болон ACT-руу хүйтэн агаарын урсгал шилжих төлөвтэй байна.

 

Эх сурвалж: 9news

    YourFinServices Web System v2.1