Skip to main content

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди хэлэхдээ Энэтхэгийн бүх нийтийн сонгуульд өөрийнх нь тэргүүлж байгаа нам ялалт байгууллаа гэж мэдэгдлээ. Моди намынхаа төв байранд үг хэлэхдээ “Өнөөдрийн ялалт бол дэлхийн хамгийн том ардчиллын ялалт юм гэв. Гэсэн хэдий ч Өнгөрсөн Мягмар гарагийн байдлаар Модигийн нам 2014 онд засгийн эрхэнд гарснаас хойш анх удаагаа дангаараа олонхи болж чадахгүй байж магадгүй байна. Харин ерөнхий сайдын албан тушаалд гурав дахь удаагаа таван жилийн хугацаатай сонгогдох нь бараг тодорхой болоод байна.

Энэтхэг улс нь эдийн засгийн хэмжээгээр дэлхийд 5-р байранд явж байгаа ба Моди Энэтхэг улсыг дэлхийн гурав дахь том эдийн засагтай орон болгох амлалт өгөөд байгаа юм. Тэрээр Энэтхэгийн залуучуудын ажлын байрыг нэмэгдүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, тариаланчдад туслах зэрэг бусад зүйлс дээр анхааран ажиллахаа мэдэгдээд байна.

Сонгуулийн эцсийн үр дүн хараахан гарж дуусаагүй байгаа ч  өрсөлдөгч гол  2 тал хоёулаа өөрсдийгөө урьдчилсэн байдлаар ялалт байгуулсан гэж мэдэгдсээр байна.

Өнгөрсөн зургаан долоо хоногийн турш өгсөн 640 сая гаруй саналын тооллого бүтэн өдрийн турш үргэлжлэх бөгөөд эхний байдлаар гарсан тоонд  өөрчлөлт орж  магадгүй юм.

Моди засгийн эрхэнд байх 10 жилийн хугацаандаа Энэтхэгийн улс төрийн дүр төрхийг өөрчилж, Энэтхэгт нэгэн цагт захын үзэл суртал гэгдэж байсан Хинду үндсэрхэг үзлийг гол урсгал болгон өөрчилсөн ба үүнээс хамааран улс оронд хуваагдмал байдал нэмэгдэж тэгш бус байдал хэт ихэссэн гэж зарим хүмүүс шүүмжилдэг. Харин түүнийг дэмжигчид Энэтхэгийн нэр хүндийг дэлхий дахинд ахиулсан хүчирхэг удирдагч гэж үздэг.

Энэтхэгийн Сонгуулийн хорооноос мэдээлсэн урьдчилсан дүнгээр Модигийн Бхаратия Жаната нам нь парламентын 543 суудлын 231 тойрогт тэргүүлж байгаа бол, гол сөрөг хүчин болох Конгресс нам одоогоор 93 тойрогт тэргүүлээд байна. Мажоритар болохын тулд нийт 272 суудал авах шаардлагатай ба  2019 онд BJP 303 суудал авсан бол 2014 онд Модиг анх засгийн эрхэнд гарах үед 282 суудал авсан байна.

Эх сурвалж: http://9news.com.au

    YourFinServices Web System v2.1