Skip to main content
Өдөр тутмын мэдээлэл

Хятад улсаас Австралид 1200 гаруй тагнуулч үйл ажиллагаа явуулж байна

By No Comments1 min read

Австралийн Шадар сайд бөгөөд Батлан ​​хамгаалахын сайд Ричард Марлес Канберра хотноо болсон Австралийн Батлан хамгаалахын дээд хэмжээний уулзалтад цэргийн удирдах албан тушаалтнуудын хамт оролцов. Тэрээр Хятад улс Тайванийн ойролцоо явуулж буй цэргийн сургуулилтаас болж Номхон далайн бүс нутагт түгшүүр нэмэгдсээр байгаа талаар ярьлаа. Марлес мөн Австралийн засгийн газар Хятадтай тогтвортой сайн харилцаатай байхыг хүсч байгаагаа хүлээн зөвшөөрч “Бид Хятад улстай байж болох хамгийн харилцан өгөөжтэй харилцааг хүсч байна. Бид зарим зүйл дээр Хятадтай санал нийлэхгүй байгаа хэдий ч тэд бидний хамгийн том худалдааны түнш хэвээр байгаа тул Хятадтай харилцаагаа тогтворжуулахад анхаарлаа хандуулж байгаа” гэж Австралийн сониноос зохион байгуулсан форумд хэлсэн байна. Марлес мөн AUKUS гэрээ буюу Австрали улс цөмийн эрчим хүчээр ажилладаг шумбагч онгоцтой болох нь улс орны батлан ​​хамгаалах стратегид чухал ач холбогдолтой болохыг мөн дурдав. Тэрээр хэлсэн үгэндээ, засгийн газар Өмнөд Австралид байгуулахаар төлөвлөсөн шумбагч онгоцны үйлдвэрлэлийн барилгын талбайн зураг төсөл дээр хамтран ажиллах түншүүдээ  тодорхой болгосон талаар мэдэгдэв. Энэхүү төслийн хүрээнд цөмийн эрчим хүчээр ажилладаг шумбагч онгоц барихад 4000-5500 шууд ажлын байр бий болно гэж үзжээ.

Тус хурлаар мөн Хятадаас Австралид 1200 гаруй тагнуулын ажилтан ажиллаж байна  гэх мэдээллийг хуралд оролцогч тагнуулч асан хэлсэн нь хүмүүсийн анхаарлыг татав.

 

Эх сурвалж: 9news

 

YourFinServices Web System v2.1