Skip to main content

·         Хятадад хүчтэй аадар бороо орж үер бууснаар гүүр нурж, 25 хүн амиа алдсан байна.  Аврагчид бусад алга болсон иргэдийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.

·         Бангладеш улсад баасан гарагт интернет болон гар утасны үйлчилгээг тасалжээ. Хэдэн долоо хоногийн өмнөөс эхлэсэн эсэргүүцлийн жагсаал хүчээ авч , даваа гарагт огцом хурцадсан бөгөөд жагсаалд энэ долоо хоногийн байдлаар 28 хүн амиа алдсан гэж мэдээлэв. Энэ нь Ерөнхий сайд Шейх Хасина дөрөв дэх удаагаа дараалан сонгогдсоноос хойшхи хамгийн том жагсаал юм.

·         Даваа гарагт Ерөнхийлөгч Жо Байден дахин сонгуульд өрсөлдөхөөс татгалзсаны дараа Харрис Ардчилсан намын нөлөө бүхий төлөөлөгчдөөс дэмжлэг авч, Милуоки мужид хүрэлцэн ирэв. Байдены дэмжлэгтэйгээр хоёр хоногийн өмнө кампанит ажлаа эхлүүлснээс хойш энэ нь түүний анхны сурталчилгааны цуглаан байлаа. Тэрээр Арваннэгдүгээр сард болох сонгууль бол “Эрх чөлөө, эмх замбараагүй байдлын хоорондох сонголт” болох болно гэж хэлэв.

 

Эх сурвалж: 9news