Skip to main content
Өдөр тутмын мэдээлэл

Сүүлийн үеийн судалгаагаар олон сая Австраличууд амьжиргааны өртгийн өсөлтөөс хамааран хямралд өртөж өр зээлийн дарамтанд байгаа ч банкаас тусламж хүсэхээс татгалзах хандлагатай байна гэж гаржээ

By No Comments1 min read

Сүүлийн үеийн судалгаагаар олон сая Австраличууд амьжиргааны өртгийн өсөлтөөс хамааран  хямралд өртөж өр зээлийн дарамтанд байгаа ч  банкаас тусламж хүсэхээс татгалзах хандлагатай байна гэж гаржээ .

ASIC-ийн Moneysmart-ын судалгаагаар сүүлийн 12 сарын хугацаанд 5.8 сая зээлтэй Австраличуудын 47 хувь нь зээлийн эргэн төлөлт хийхэд хүндрэлтэй байсан гэж мэдэгджээ. Үүний гол шалтгаан нь орлогын бууралт, гэнэтийн зардал, амьжиргааны өртөгийн дарамт зэрэг байв. Энэхүү зээлийн дарамтанд бага насны хүүхдүүдтэй  эцэг эхчүүд хамгийн илүү өртсөн байна. Үүний дараагаар 18-аас доош насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн 56 хувь нь мөн өнгөрсөн нэг жилийн хугацаанд санхүүгийн хямралд орсон гэж мэдэгджээ. Гэвч санхүүгийн хямралд өртсөн таван хүн тутмын нэг нь л санхүүгийн тусламж хүссэн байна. Судалгаанд хамрагдагсдын 30 хувь нь санхүүгийн тусламж авахаас зайлсхийдэг гэсэн ба энэ нь урт хугацаанд илүү их зардлыг бий болгоно гэж үзжээ.

Дээрх санхүүгийн хямралд өртөгсдийн олонхи нь эд хөрөнгөө зарах (42 хувь) эсвэл давхар ажиллах (40 хувь) замаар санхүүгийн эрсдлээ зохицуулдаг гэсэн байна.

Судалгаанд хамрагдагсдын 37 хувь нь санхүүгийн тусламж авах талаар ойлголт мэдээлэлгүй байсан бол  гуравны нэг нь (33 хувь) хаанаас хайх хэрхэн авах арга замаа мэдэхгүй, 31 хувь нь хэнд итгэж санхүүгийн тусламж авахаа мэдэхгүй байна гэж хариулжээ. Харин сэтгэл санааны хувьд санхүүгийн тусламж хэн нэгнээс хүссэнээр дараах мэдрэмжийг авдаг тусламж хүсдэггүй гэжээ :

·         51 хувьстресс, түгшүүр

·         40 хувь-ичгүүр

·         40 хувь бүтэлгүйтсэн мэдрэмж

Энэхүү судалгааны хариуд Moneysmartн зүгээс “Зүгээр л асуу! Хүнд байдлын эсрэг тусламж бэлэн байна” гэсэн шинэ кампанит ажил эхлүүлж байна.

ASIC-ийн комиссар Алан Киркланд хэлэхдээ “Хүмүүс санхүүгийн хүндрэлээс болж хувийн эд зүйлээ зарж эсвэл хоёр дахь ажил олохыг илүүд үздэг.” “Хүнд байдалд байгаа үйлчлүүлэгчид хуулийн дагуу тусламж хүсэх эрхтэй. Эдгээр дүгнэлтүүд нь санхүүгийн хүндрэлтэй байгаа Австраличуудыг дэмжихэд зээлдүүлэгчид анхаарах ёстойг харуулж байна.” гэв. Мөн тэрээр “Хэрэв та банкиндаа сэтгэл хангалуун бус байвал гомдол гаргаж, хэрэв энэ нь асуудлыг шийдэж чадахгүй бол Австралийн Санхүүгийн Гомдлын Газартай холбоо бариарай” гэж тэр хэлэв.

 

Эх сурвалж: http://9news.com.au

    YourFinServices Web System v2.1