Skip to main content
Өдөр тутмын мэдээлэл

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хятадад айлчлал хийж байна

By No Comments1 min read

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хятадад айлчлал хийж байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Пүрэв гарагт Бээжинд стратегийн түншлэлийн харилцаагаа гүнзгийрүүлэхээ амласан нь Москвагийн цэргүүд Украйны нутаг дэвсгэрт давших ажиллагаанд эвсэж буйгаа харуулсан явдал боллоо гэж шинжээчид харж байна. Оросын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд батлан ​​хамгаалах, аюулгүй байдлын дээд албан тушаалтнууд багтсан ба Путиныг Си Зиньпин Бээжингийн Ардын их хурлын танхимд сүр дуулиантайгаар угтан авснаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн хоёр өдрийн төрийн айлчлал эхлэв. Хоёр удирдагчид эрчим хүч, худалдаа, аюулгүй байдал, геополитик,Украин, Тайвань, Ойрхи Дорнодын мөргөлдөөн зэрэг асуудлаар санал бодлоо солилцсон байна. Энэ айлчлал нь ОХУ-ын ерөнхийлөгчийн шинэ бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлснээс хойшхи анхны гадаадад хийсэн бэлгэдлийн шинжтэй айлчлал бөгөөд барууны орнуудтай хүчтэй зөрчилдөж байгаа энэ үед хоёр орны харилцаа улам бүр ойртож байгаагийн шинж тэмдэг юм. Мэдэгдэлд дэлхийн хурдацтай өөрчлөлт сорилтын энэ үед Хятад, Орос 2 улс нэг нэгэндээ хүч чадал, тогтвортой байдлаа харуулж, хамтын нөхөрлөлийн хамгийн сайхан үеийг туулж байна гэж хэлсэн бөгөөд  хоёр удирдагч бие биенээ “нэн тэргүүний түншүүд” гэж нэрлэжээ. 2022 оны хоёрдугаар сард Украиныг эзлэн түрэмгийлснээс хойш Орос улсын эдийн засаг Хятадаас улам бүр хамааралтай болсон ба Путин Ши Жиньпинтэй уулзахдаа тус улсуудын “практик хамтын ажиллагаа”-ыг сайшааж, өнгөрсөн оны хоёр талын худалдааны дээд амжилтыг цохон тэмдэглэлээ. Бээжинд болсон Өвлийн Олимпийн наадмын үеэр “хязгааргүй” түншлэлийн харилцаа тогтоосноос хойш хэдэн долоо хоногийн дараа буюу Оросууд Украин руу цөмрөн орсноос хойш Путин, Си нар дөрөв дэх удаагаа нүүр тулан уулзаж байгаа нь энэ юм. АНУ-ын албаны хүмүүсийн үзэж байгаагаар Хятадын дэмжлэгтэйгээр Оросын эдийн засаг барууны хориг арга хэмжээнд төдийлөн автахгүй байна гэж үзэж байгаа ч Хятадын тал үүнийг үгүйсгэж байна. Путин, Си Зиньпин нар өчигдөр орой ОХУ-ын шинээр томилогдсон Батлан ​​хамгаалахын сайд Андрей Белоусов, түүний өмнөх сайд, одоо ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Сергей Шойгу нарын хамт албан бусаар Украины дайны асуудлыг хэлэлцсэн гэж таамаглаж байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен энэ долоо хоногийн эхээр Киевт очиж, Байдены засаг захиргаа Украинд дэмжлэг үзүүлж буйгаа дахин нотлов. Блинкен 2.5 тэрбум доллар буюу 2 тэрбум ам.долларын гадаад цэргийн санхүүжилтийг амлаж, нэн шаардлагатай сум, зэвсгийг фронтын шугам руу яаралтай хүргэхээр болсноо зарлалаа.

 

Эх сурвалж: http://9news.com

YourFinServices Web System v2.1