Skip to main content

 

·         Шөнө дунд Мельбурн хотод машинтай буудалцаан болсон байна.  Хэмптон цэцэрлэгт хүрээлэнгийн Брайдын өргөн чөлөөнд 30 настай эрэгтэй бууны шархтай машинаас олдсон ба тэрээр хэргийн газарт нас баржээ. Гэрч цагдаад мэдүүлснээр, Ford Ranger  маркын машин тэр хавиас холдож явсан харагдсан гэсэн байна. Үүнтэй ижил машиныг өнөөдөр өглөө олжээ. Одоогоор хэргийн газарт мөрдөгчид ажиллаж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлсэн байна.

·         Өчигдөр өглөө Мельбурн хотын захын хорооллын бага сургуулиас эцэг эх, хүүхдүүд, багш нарын өглөөний ачааллын үеэр хүүхэд хулгайлсан гэх 35 настай эмэгтэйг баривчилж эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж эхэллээ. Цагдаа нар тэр эмэгтэй Фицрой дахь Жорж гудамжинд байрлах Фицрой бага сургууль руу орж ирээд өглөөний 9 цагийн үед таван настай охиныг авч явсан гэж мэдэгджээ. Эмэгтэй охины хамт Брунсвик гудамжинд байрлах Атертон цэцэрлэгт хүрээлэн рүү 40 минутын  турш 600 метр орчим явсан бөгөөд тэднийг харсан иргэн цагдаад мэдэгджээ. Хүүхэд бага зэргийн гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдсэн боловч аюулгүй болсон байна.

Эх сурвалж: http://9news.com.au

    YourFinServices Web System v2.1