Skip to main content
Өдөр тутмын мэдээлэл

• Мельбурн хотын зүүн өмнөд хэсгийн захын дүүргүүдэд дарааллан хэд хэдэн супермаркетуудаар хутга барьж дээрэм хийсэн өсвөр насныхныг цагдаа нар барьсан байна

By No Comments1 min read

·         Мельбурн хотын зүүн өмнөд хэсгийн захын дүүргүүдэд дарааллан хэд хэдэн супермаркетуудаар хутга барьж дээрэм  хийсэн өсвөр насныхныг цагдаа нар барьсан байна. Өчигдөр Челтенхэм, Брайтон, Маунт Уэйверли, Камбервелл зэрэг хотуудад халдлага гарсан гэж цагдаа нар мэдэгдэв. 9News-ийн олж авсан мэдэээллээр CCTV-д өчигдөр 16:00 цагт Челтенхам хотын Бернард гудамжинд байрлах супермаркет руу нүүрэндээ халхавч өмссөн хэсэг хөвгүүд дайран орж байгааг харуулжээ. Бичлэгт гэмт этгээдүүд кассанд ажиллаж байсан ажилтны нүүррүү цохиж, лангуун дээр үсэрч байгаа нь бичигдсэн байна. Цагдаа нарын мэдээлснээр тус өсвөр насныхан бэлэн мөнгө, тамхи авч зугтаж чадсан байна. 19 настай ажилтан хөнгөн гэмтэл авсан гэж цагдаа нар мэдэгдэв.

·         Австралид барилгын компани хугацаандаа орон сууцаа барьж хүлээлгэн өгж чадахгүй байх нь ихээхэн том асуудал бололтой. Перт хотын томоохон барилгын компани олон зуун үйлчлүүлэгчдийнхээ шүүмжлэлд өртөж байгаа тул муж улсын сөрөг хүчнийхэн үүнийг ” гамшиг” гэж мэдэгджээ. Баруун Австралийн засгийн газар өнөөдөр Nicheliving-тэй уулзаж,  үл хөдлөх худалдан авагчдад хариулт өгөхийг шаардав. Зарим үл хөдлөх худалдан авагчид санхүүгийн хувьд сүйрэлт ороод байгаа бол зарим нь  байранд орохоо хүлээн кемпийн чиргүүлд амьдарч байна гэжээ.  Мужийн хамгийн том үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаа явуулдаг Nicheliving-ийн гүйцэтгэх захирал Ронни Мишель-Элхайтай үйлчлүүлэгчид нь уулзахаар цугласан байна. Энэ бол ганц хоёр хүн биш, олон зуун хүний эрх ашгийг хөндсөн томоохон асуудал үүсгээд байгаа юм.

Эх сурвалж: http://9news.au